"Хүүхдэд ээлтэй хороо" аянд амжилттай оролцсон хамтарсан багт шагнал гардууллаа

2014 оны 11 сарын 12

Хан-Уул дүүрэг 2014 оныг "Хүүхдийг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан дүүргийн нутаг дэвсгэр дээр хүүхдэд ээлтэй орчинг бий болгох, үүнд хүүхэд хамгааллын хамтарсан багийн үйл ажиллагааг идэвхжүүлж, төрийн болон төрийн бус байгуулагуудын уялдаа холбоог сайжруулах, хүүхдийн сурч хөгжих таатай, аюулгүй орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор "Хүүхдэд ээлтэй хороо" шалгаруулах аяныг зарласан билээ. Тус аянд идэвхтэй оролцож 2-р байр эзэлсэн Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны хамтарсан багийн хамт олонд Хүүхэд хамгааллын өрөө тохижуулахад зориулж 3,000,000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

Хамтарсан багийн нийт хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11853
0 эможи
keyboard_arrow_up