Д.Батбилэг: Хурлын дарга нарыг орон тооны болгох хэрэгтэй

2014 оны 11 сарын 11

Монголын Нутгийн Удирдлагын “20 жилийн ойн” баярын хурлаа Төрийн ордонд хийлээ. Хурлын үеэр баярын хуралд оролцож байгаа Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэгтэй ярилцлаа.
-Хан-Уул дүүргийн ИТХ-ын хувьд Монголын Нутгийн Удирдлагын холбоотой хэрхэн хамтран ажиллаж байна вэ ?

 

 Маш сайн хамтран ажилладаг. Ер нь манайх бусад дүүргүүд дундаа жишиг дүүрэг. Одоо манай дүүрэгт Азийн хөгжлийн сангаар дамжуулан хоёр төсөл хэрэгжиж байна. Уг төслийн хүрээнд 16 хороогоо иргэний танхимийн  ажилтантай болгоно. Ингэж анхан шатны нэгж байгууллагын ажилтнаа шуурхай зохион байгуулалттай болгож авахгүй бол иргэдээ хөгжүүлнэ гэхэд хүндрэлтэй байдаг.

Монголын Нутгийн Удирдлагын холбооноос шагнал хүртлээ.
Тэгэхээр ИТХ-ын үйл ажиллагааг илүү сайжруулахад ямар арга хэмжээ авбал дээр вэ. Таны бодлоор ?

Миний бодлоор Иргэдийн Төлөөгчдийн хурлын дарга нарыг орон тооны болгох хэрэгтэй. Ингэвэл олон саад бэрхшээлүүдийн нэг нь алга болно.Орон тооны болсоноор хүн тогтмол ажиллаж эхэлнэ. Нөгөөтэйгүүр ажиллаж байгаа хүнд итгэл үнэмшил төрснөөр тухайн ажлыг улам сайн хийдэг болно.
Сүүлийн үед танай ИТХ ямар ажил хийж байна вэ ?

Саяхан Увс аймгийн Хяргас сумтай холбоо тогтоогоод ирлээ. Бидний хувьд хоёр мянган километрийн цаана байрлах сум руу зорьж очин туршлага солилцсон юм. Ингэж орон нутгийн иргэдийн төлөөлөлтэй уулзаж ярилцаж, туршлага солилцох нь нэг талаараа дэвшилт болж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11752
0 эможи
keyboard_arrow_up