Налайх дүүргийн үйлдвэр технологийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулна
2014 оны 11 сарын 10
Нийслэлийн Засаг дарга “Үнэлгээний хороо байгуулах тухай” А/944 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/836 дугаар захирамжаар батлагдсан нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжигдэх Налайх дүүргийн үйлдвэр технологийн паркийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог байгууллаа. Тус үнэлгээний хорооны даргаар Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат ажиллах юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
11690
0 эможи