Цасангоо цэцэрлэг үүд хаалгаа нээлээ
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 20 дугаар хороо буюу хотын төвөөс 18 км алслагдсан бүсэд эрүүл агаарт тав тухтай 232 хүүхдийн багтаамжтай Цасангоо цэцэрлэг үүд хаалгаа нээлээ.
Цэцэрлэгийн нээлтэдНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Л.Амарзаяа, 20 дугаар хорооын Засаг дарга Р.Чогжмаа болон цэцэрлэгийн удирдлага, багш ажилчид, эцэг эхийн төлөөлөл оролцов.
Дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар хувийн хэвшлийг дэмжин ажилласнаар тус хорооны 400 гаруй сургуулийн өмнөх насны хүүхдүүд байдгийн тодорхой хувь нь ийнхүү цэцэрлэгт хамрагдах боломжтой болж байна.
Тус цэцэрлэгийн цогцолбор нь бүхэлдээ зөвхөн бяцхан үрсэд зориулагдсан бөгөөд тэдний хүмүүжилд онцгой нөлөө үзүүлэх бүжиг, дуу, зэргийг хичээллүүлж, оюуны боловсролд нь анхаарч, эрүүл ахуйн болоод олон улсын стандартыг хангасан хүүхдийн сурах таатай орчинг бүрдүүлж чаджээ. Мөн хорооныхоо ажлын албатай хамтран амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 4 өрхийн хүүхдийг үнэ төлбөргүй сургахаар боллоо. Эднийх өдрийн, 24 цагийн Бага, Дунд, Ахлах бvлэг мөн өглөө, орой нэмэлт төлбөргүйгээр хүргэлтийн үйлчилгээтэйгээр хичээллэдэг байна.