Нийслэлийн Засаг дарга Хан-Уул дүүргийн алслагдсан хороодод хийгдсэн замын ажилтай танилцаж,иргэдтэй уулзлаа

2014 оны 11 сарын 07

Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, ажлын хэсгийнхэн Нийслэлийн Хан-Уул дүүрэгт концессоор хэрэгжүүлж буй 22 километр авто замын ажилтай танилцаж, Хан-Уул дүүргийн 14-р хороо буюу Өлзийт хороолол, 13-р хороо буюу Туул тосгоны иргэд, Биокомбинатын иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонсох ажлыг зохион байгууллаа.

 

Тус уулзалтанд Нийслэлийн Засаг даргаас Э.Бат-Үүл болон  УИХ-д Хан-Уул дүүргээс нэр дэвшин гарсан УИХ-ын гишүүн, ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн Лу.Болд, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, НИТХ-ын төлөөлөгч Ц.Буяндалай, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар, Нийслэлийн авто замын газрын дарга Д.Нанзаддорж, Нийслэлийн тээврийн газрын дарга Ч.Энхбат, Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газрын дарга Г.Болормаа, Нийслэлийн авто замын цагдаагийн газрын дарга, хурандаа Ч.Жаргалсайхан нар болон бусад төлөөлөгч нар оролцсон юм. Тус ажлын хэсгийнхэн хамгийн эхэнд Өлзийт-Шувуун фабрик чиглэлийн 9,06 км авто замын ажилтай танилцсан бөгөөд ажлын явц сайн явж байгааг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл сайшааж байлаа. Үүний дараа Хан-Уул дүүргийн 14-р хорооны иргэдтэй уулзалт зохион байгуулсан бөгөөд өнгөрсөн хугацаанд хийсэн болон  ирээдүйд хийх ажлуудыг ярилцсан юм. Өлзийт хорооллын ард иргэдийн хэлж байснаар тэдэнд тулгамдаад байгаа хамгийн эхний асуудал бол газар өмчлөл юм байна. Одоогоор тус хорооны иргэд бүрэн газраа өмчилж аваагүй байгаа бөгөөд хотын даргын хэлснээр газар өмчлүүлэх ажлыг зогсоосон гэлээ. Үүнээс гадна тус хорооны иргэд автобусын хөнгөлөлттэй явуулахыг хүссэн бөгөөд Засаг дарга тодорхой арга хэмжээ авч ажиллахаа иргэдэд хэлсэн юм. Ажиглахад дээрх гурван хороодод тавигдаж байгаа асуудал бол дээрх автобусны хөнгөлөлт байснаас гадна карейрын машин, түүнтэй холбоотой тоосжилт, шорооны асуудал байсан юм. Карейрын машин олон жил тус хороодыг дамжиж явснаар тоосжилт маш  их үүссэн, үүнээс гадна тэдгээр машинууд өдөр шөнөгүй ажиллаж иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг гэнэ. Үүнийг Нийслэлийн Засаг дарга эхнээс нь зөвшөөрөлгүй карейр олборлодог газруудын карейрыг зогсоох ажлыг эхлүүлсэн хэмээлээ. Энэ үеэр дүүргийн ард иргэд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн Л.Болд, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг нарт зам тавих болон бусад ажлуудыг эхлүүлж зарим нь эхнээсээ үр дүнгээ өгөөд явж байгаад баярлаж байгаагаа илэрхийлж байлаа. Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягын хувьд алслагдсан хороодуудад хүрч ажиллахыг их хичээдэг бөгөөд сургууль цэцэрлэгийн асуудлыг эхнээс нь шийдэх, гэрэлтүүлэг, камержуулах ажлыг эхлүүлээд явж байгаа гэдгийг хэллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11572
0 эможи
keyboard_arrow_up