ХУД-ын Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс "Сайн үйлсийн аян-2014" зохион байгууллаа
Хан-Уул дүүргийн ЗДТГ Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээс “САЙН ҮЙЛС”-ийн аян зохион байгууллаа. Тус аяны хүрээнд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны иргэн Б.Энхбаатарын гэр бүлд дэмжлэг үзүүллээ. Иргэн Б.Энхбаатар нь харааны бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа 95 хувиар алдсан ч байнгын асаргаанд хэвтэрт байдаг, хөдөлмөрийн чадвараа 80 хувиар алдсан эхнэр Б.Лхамнямаа болон ерөнхий боловсролын сургуульд суралцдаг 6-15 насны 4 хүүхдээ өсгөн гэрээрээ галын хайч, төмөр хувин, түлээний сав хийж амьдралаа авч явдаг юм байна. Өнөөдөр Б.Энхбаатарын гэрт очиж тусламжийн зүйлсийг гардуулан өглөө. “Сайн үйлс”-ийн аяны хүрээнд ХУД-ийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Бадамсүрэн үг хэлж үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж Б.Энхбаатарын гэр бүлд эрүүл энхийг хүслээ. Б.Энхбаатарын гэр бүлд өгсөн тусламж дэмжлэгээр ХУД-ийн ЗДТГ болон дэргэдэх хэлтэс, албадууд, Соёлын ордоноос мөнгөн тусламж, дүүргийн Улаан загалмайн хорооноос Хүнсний тусламж, хувцас, Албан бус-Насан туршийн боловсрол төвөөс цүнх хичээлийн хэрэгсэл, 15-р сургууль хүүхдийн форм, “Материал трейд” ХХК-аас байрны иж бүрэн засвар хийж, “Ароно” шүдний эмнэлэг 4 хүүхдийн шүдний эмчилгээг дааж, HOLT internetional ОУХБ сар бүрийн мөнгөн тусламж өгөхөөр болж, NTV телевизийн мэдээний алба нэвтрүүлэг бэлтгэж, “Next электроникс” ХХК Телевизор, 3-р хороо ЗД 1 хүүхдийн форм, 13-р хорооны иргэн Ариунаа бага охинд дээл гэх мэт тусламж үзүүллээ. Мөн ГССҮТөв, 3-р хорооны өрхийн эмнэлэг, ХУЭМН-ээс эхнэр Б.Лхамнямааг эмнэлэгийн шинжилгээнд оруулж эмнэлэгт хэвтүүлсэн байна.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.