Хот байгуулалтын Nexus төслийн хэлэлцүүлэг эхэллээ

2014 оны 11 сарын 05

Улаанбаатар хотноо Азийн хотуудын нөөцийн цогц менежмент Хот байгуулалтын Nexus төслийн дөрөв дэх удаагийн бүс нутгийн олон улсын бага хуралд Азийн 10 хотын 100 гаруй төлөөлөгч оролцож байна. Үдээс хойшхи хуралдаанд “Nexus арга зам, Улаанбаатар хотод үзүүлэх үр нөлөө” сэдвээр Хотын Ерөнхий менежер Б.Бадрал илтгэл тавилаа.
Хотжих үйл явц нэмэгдэхийн хирээр ус-эрчим хүч-хүнсийг харилцан уялдаа холбоотойгоор хөгжүүлэх шаардлага амьдралаас урган гарч байгаа. Дулаан техникийн шинэчлэлийг хийх асуудал Монгол улсын хувьд тулгамдсан асуудлын нэг болсон. Улаанбаатар хотод дулаалах шаардлагатай 1700 гаруй барилга бий. Эдгээрээс төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 63-р сургууль, БЗД-ийн 16-р хороонд байрлах орон сууцны барилгыг дулаалсан. Эрчим хүчийг хэмнэхээс гадна дулаан алдагдлыг  багасгах нь чухал байна. Таны амьдрах байрыг  тохилог дулаан болгоод өгье, орчноо тохижуулья гэхэд халааснаасаа мөнгөө гаргаад өгөх иргэд ховор. Дундын өмчлөлийн эд хөрөнгийг хамгаалж, барилгын насжилтыг уртасгахад анхаарч үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг өсгөхийн тулд дулаан техникийн шинэчлэлтийг  хийн сэргээгдэх эрчим хүчийг ашиглах шаардлагатай байгаа юм. Ингэснээр хуучны барилгын өнгө үзэмж сайжран, агаарын бохирдлыг бууруулж эрчим хүчийг хэмнэх боломжтой. Эрчим хүчийг шийдэх бие даасан систем хэрэгтэй байна. Эрчим хүчийг хэмнэх төхөөрөмжийг хэрэглэх талд “Хас банктай” хамтран ажиллахаар ярилцаж байна.  Хотын захиргааны зүгээс төрийн байгууллагуудыг иргэддээ үйлчилдэг  төв болгох ажил эхлээд байна. Гэр хорооллын 21 байршилд дахин төлөвлөлт хийж эхэлсэн. Дахин төлөвлөлттэй хамт эрчим хүч, ус , дулаан цахилгааныг хамт шийдэх шаардлага гарч байна” зэрэг Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг илтгэлдээ дурьдлаа. 
Эхний өдрийн хурлын төгсгөлд “Ногоон барилга – хуримтлуулсан туршлага, сургамж” сэдэвт дугуй ширээний ярилцлага зохион байгуулж, хотжилт болон хүн амын огцом өсөлтийн эрин үед “Ногоон барилга” нь анхаарал хандуулах нэг чухал сэдэв болсныг онцоллоо. Ногоон бөгөөд нөөцөнд хэмнэлттэй технологийг ашигласнаар барилгын салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах боломжтойг дурьдан хэрэгжилтийн явцад тулгамдсан асуудал, гарах үр дүн, сургамжийг танилцуулсан юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11484
0 эможи
keyboard_arrow_up