ХУД-ийн “Эрчимжсэн мал аж ахуйн технилоги” сургалт зохион байгууллаа
ХУД-ын Худалдаа, Үйлчилгээний хэлтсээс зохион байгуулж байгаа “Эрчимжсэн мал аж ахуйн технилоги” сургалт өнөөдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгийн газрын Иргэдэд үйлчлэх төвийн байранд өнөөдрөөс эхэлж зохион байгуулагдаж байна. Тус сургалтыг Худалдаа, Үйлчилгээний хэлтсийн дарга В.Бэгз нээж үг хэлсэн бөгөөд ирсэн нийт ард иргэдэд амжилт хүслээ. Сургалтаар фермерийн аж ахуй эрхлэгчдэд эрчимжсэн мал аж ахуйн технилогийн талаарх ойлголтууд болон үржүүлэгийн аргууд, шилэн сонголт, сүргийн бүтэц, зохиомол хээлтүүлэг, саалийн үнээний арчилгаа маллагааны технилоги, байрны технилоги, тэжээл тэжээллэгийн технилоги, мал эмнэлэг, ариун цэврийн үйлчилгээ зэргийг хэрхэн зөв хийх талаар мэдлэг, чадвар зарим дадлыг эзэмшүүлэх зорилготой бөгөөд сургалт нь 2014 оны 11-р сарын 5-6 өдрүүдэд үргэлжилнэ. Сургалтанд тус дүүргийн фермерийн аж ахуй эрхлэгчид, фермерийн аж ахуйг сонирхогчид болон зарим хоршооллууд оролцож байна. Сургалтыг тусгай хөтөлбөрөөр НҮХААГ-ийн Эрчимжсэн мал МАА хэлтсийн дарга Т.Дэлгэрсайхан, ХААИС-ийн фермерийн аж ахуйн багш Д.Айлтгүй, ХААҮШУОНТ-ийн мэргэжилтэн Б.Энхцэцэг нар хичээл зааж байгаа ажээ. Тус сургалт маргааш Төв аймгийн Баянчадмань сумын "Мон таримал" ХХК-ийн ферм дээр үргэлжилэхээр болжээ.