Ш.Батнасан: Улсын хөрөнгийг арчилж хамгаалах эзэнтэй болсон

2014 оны 11 сарын 05

Хан-Уул дүүргийн “НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА” ОНӨААТҮГ захирал Ш.Батнасантай ажлын явцын талаар ярилцлаа.
Танд энэ өдрийн мэндийг хүргэе. ХУД-ын “Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ хэзээ байгуулагдсан бэ? Хэдэн хүний бүрэлдүүнтэй ажиллаж байгаа вэ?

 

Хан-Уул дүүргийн “Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ нь   2014 оны хоёрдугаар сард байгуулагдсан. Төрийн албыг аж ахуйн үйл ажиллагаанаас салгах иргэн болон аж ахуйн нэгжээр гэрээлэн гүйцэтгүүлдэг байх систем рүү шилжих байдлыг  Хан-Уул дүүрэгт нэвтрүүлэх зорилгоор  энэ байгууллагыг  байгуулсан. Манай байгууллага 32 орон тоотой одоогийн байдлаар гурван чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Нэгдүгээрт төсвийн хөрөнгөөр хороодод болон нийтийн эзэмшлийн талбайд хийгдэж байгаа тохижилтын ажлууд арчилгаа хамгаалалтгүй хаягдаж ихээхэн хөрөнгө үр дүнгүй болж байдаг. Бид эдгээр  хөрөнгийг арчлалт хамгаалалттай болгож засвар үйлчилгээг хийж ажиллаж байна. Хоёрдугаарт  Иргэдэд үйлчлэх төв байрны цэвэрлэгээ үйлчилгээ, харуул хамгаалалтыг хариуцан ажиллаж төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл байдлыг хэвийн хэмжээнд ханган ажилладаг. Гуравдугаарт: Хан-Уул дүүргийн  бүх хорооны байрны  ашиглалт хамгаалалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна. Одоогийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажлыг 100 хувь хангасан байгаа бөгөөд  Иргэдэд үйлчлэх төв байр, бүх хорооны өвөлжилт үндсэндээ хангагдсан гэсэн үг.
2014 оны хоёрдугаар сард анх байгуулагдсан гэлээ. Байгуулагдсанаас хойш ямар ажлыг шинээр хийж хэрэгжүүлж ажиллаж байна вэ?
Иргэдэд үйлчлэх төв  байр маань хэдийгээр ашиглалтанд ороод удаагүй байгаа боловч жижиг сажиг засварын болон  тохижилтын ажлуудыг хийж өнгө зүсээ өдөр өдрөөр нэмж байгаа. Мөн хороодууд дээр хийгдэж байгаа гол ажил  бол хороодуудын барилгын зураг байдаггүй,  техникийн нөхцөлүүдээ аваагүй, төлбөр тооцоо, өр авлага ихтэй байсныг бид барагдуулж барилгын насжилт засвар үйлчилгээний график судалгааг гаргаж төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Ялангуяа хороодууд дээр  цахилгааны төлбөрийн тооцоотой, мөн хороодуудын байранд  гадны байгууллагууд үйл ажиллагаа явуулж байгаа боловч түрээс төлбөр төлдөггүй байсныг цэгцэлсэн. Хороодуудын цахилгаан дулаан, тогтмол зардлыг манай байгууллага  төлдөг болсон бөгөөд үүнтэй холбогдуулаад тогтмол зардлаа хэмнэхийн тулд бүх хороодууд дээр судалгааг хийж байна.  Засгийн газрын 147-р тогтоолтой холбогдуулан ашиглалтын зардлыг хэмнэх журам гарган бүх ажилчид албан хаагчид мөрдөн ажиллаж байна. Энэ ажлын үндсэн дээр манайх тогтмол зардлаа 20 хувь хүртэл хэмнэж чадсан.
Танай байгууллага байгуулагдсаны давуу талыг та юу гэж бодож байна вэ?
Ажлын зохион байгуулалт сайжирч, улсын хөрөнгийг арчилж хамгаалах эзэнтэй болсон гэж бодож байгаа. Энэ ажлууд эхнээсээ үр дүнгээ өгсөн бөгөөд өмнө нь хороодын Засаг дарга нар нэг гэрлээ солиулах, нэг цонхоо солиулах, засвар хийлгэх, ядаж л хаалганы цоож эвдэрэхэд солиулах гээд л аж ахуйн ажил барагддаггүй энэ болгоны дагуу ЗДТГ руу бичиг цаас болно удна Тамгын газрын дарга төрийн тэр их ажлын хажуугаар аж ахуйн энэ их ажлыг хийхэд хүндрэлтэй байдаг байсан бол энэ байдал үгүй болсон. Одоо бол манайх өдөрт нь шууд хийдэг. Ямар нэгэн шат дараалалгүй манайд хандаж манай алба түүнийг нь шууд хийж өгдөг болсон. Шууд хүрч ажилладаг болсноороо хороодод маш их цаг хэмнэсэн ажил болсон. Ингэснээр ажил шуурхай явж байгаа жигдэрч байна, ажиллах нөхцлөөрөө албан хаагчид маань бүрэн хангагдаж байгаа юм. Мөн нийтийн эзэмшлийн зам талбай дээр асар их мөнгөөр ажил хийгдэж байгаа. Хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам, ахмадын төв зэрэг зүйлүүд асар их мөнгөөр хийгдчихээд дараа нь тэрийг нь харах эзэн байхгүй, сэргээн засварлах газар байдаггүй байсан бол одоо харах эзэнтэй, сэргээн засварлах газартай болсон.
Цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлынхаа тухайд.
Цаашдаа орон нутгийн хөгжлийн сангаас дүүргийн хэмжээнд хийгдсэн ажлууд манайд бүрэн шилжиж байна. Дээр нь Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрт байгаа сургууль цэцэрлэгийн байрны засвар үйлчилгээг манай байгууллага хариуцдаг болно. Сургууль цэцэрлэгүүдийн хувьд сантехникийн ажил хийгдэх засварчин байдаггүй. Энэ ажил манай албанд шилжин ирэх юм. Цахилгаан, сантехник, бусад бүх зардлууд манайх дээр төвлөрч байгаа учраас манайх энэ асуудал дээр маш их зардал хэмнэх, түргэн шуурхай ажиллах зорилт тавин ажиллаж байна. Одоо “НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА” ОНӨААТҮГ өөрсдөө засварын бригадтай болсон. Энэ мэргэжлийн бригадтай болсноор төсөв хэмнэгдэж байна. Нэг сургууль, хороон дээр засвар хийгдэхээр болоход гадны компаниар хийлгэхэд 10-20 сая харин манай бригад хийвэл 5-10 сая төгрөгөөр хийж байна. Энэ нь төсөвт маш их хэмнэлт юм. Ямар ч ажлыг өөрсдөө хийдэг болсон.
Ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11428
0 эможи
keyboard_arrow_up