ХУД-ын ИТХ-ын Дарга Д.Батбилэг тэргүүтэй ажлын хэсэг “Амьдралын туслалцаа” сангийн үйл ажиллагаатай танилцлаа

2014 оны 11 сарын 04

Аливаа нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ажлын байрны боломж хязгаарлагдмал байдаг. Эдгээр хүмүүсийг хөгжлийн төвшингөөр нь ангилан хувааж ажлын байраар хангаснаар асран хамгаалагч нар нь ажил хийх боломжтой болохоос гадна өөрсдөө бас цалинтай ажил хийх, хөдөлгөөний болон сэтгэцийн зөв зуршилтай болдог юм.

Райнах хотын “Амьдралын туслалцаа” сан нь 1961 оны долдугаар сард Лусиа Фелманн, Доктор Паул Валентин Райенбах нар Лаймбах хотод нөхөн сэргээх тусгай сургуулийг гурван хүүхдийн хамт анхлан байгуулж байжээ.

Одоогийн байдлаар:

-126 үндсэн ажилтантай

-106 ажлын байр (66 ажлын байр, 40 Хаалттай сургалт)

-Мэргэжлийн чиглэлийн 15 сургалт явуулдаг

-38 дагалдан сургагчтай  

-7 салбар нэгж газартай

-11 нийтийн орон сууцанд 75 айлын орон сууцтай, тусгаарлагдсан буюу хамгаалалттай 6 амины орон сууцтай,

Нэхмэлийн урлан, Лааны урлан, савангийн үйлдвэрлэл, Шавар эдлэлийн урлан, тогооч зөөгчийн сургалт, цэцэрлэгч, барилгын засал чимэглэлийн ажлын дадлагын танхимтай байна.

Дашрамд дурдахад Хан-Уул дүүрэгт “Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо” ТББ үйл ажиллагаа явуулдаг юм. Цаашид 2 улсын ижил төстэй байгуулгуудын хооронд харилцаа холбоо тогтоон хамтран ажиллах нь зүйтэйг уулзалтанд оролцогчид онцолсон байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11389
0 эможи
keyboard_arrow_up