“Дэлхийн хотуудын төрх” үзэсгэлэнд урьж байна

2014 оны 11 сарын 03

Өнөө цагийн дэлхийн хотуудын өнгө төрх, онцлогийг дүрслэх урлагийн хэлээр илэрхийлсэн мэргэжлийн уран бүтээлчдийн “Дэлхийн хотуудын төрх” дүрслэх урлагийн үзэсгэлэн “Блью Мүүн Арт” галерейд өнөөдөр 18 цагаас нээгдэнэ. Нийслэлийн 375 жилийн ойд зориулан нийслэлийн Аялал жуулчлалын газар, Дэлхийн Монголчуудын Дүрслэх Урлагийн Тэргүүлэх Холбоотой хамтран зохион байгуулж буй уг үзэсгэлэн 11-р сарын 13-ныг дуустал олны хүртээл болох юм.
“Блью Мүүн Арт” галерей нь шинэ залуу авьяаслаг уран бүтээлчдийг дэмжих, урлагаар дамжуулж иргэдийн гоо зүйн боловсролыг дээшлүүлэх, уран бүтээлчдийг олон улсад таниулах зорилгоор 2014 онд төрөлжсөн болон сэдэвт 26 үзэсгэлэнг зохион байгуулж, 800 гаруй уран бүтээлчдийг хамруулаад байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11321
0 эможи
keyboard_arrow_up