21 аймагт 4 сая төгрөгийн өртөг бүхий 100 ширхэг номыг бэлэглэсэн байна

2014 оны 11 сарын 03

ШУА санаачлан Архангай, Завхан, Баянхонгор,Говь-Алтай аймгуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх, жишиг сум болгох ажлын хүрээнд хийгдэж буй ажлын явц, үр дүн, цаашид ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэх талаар хийх хэлэлцүүлэг ШУА-ийн байранд боллоо.

 

Монгол улсын Шинжлэх ухааны Академи, хөдөө, орон нутагтай хамтран ажиллах хүрээнд Ховд, Архангай, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Дундговь, Дорноговь, Төв зэрэг аймгуудтай 4 жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаа билээ.

Академийн зүгээс аймаг, орон нутгийг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх чиглэлээр аймгийн удирдлагуудтай хамтран олон ажлыг төлөвлөн гүйцэтгэж байна.

ШУА–иас санаачлан орон нутагтай хамтран байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, зүй зохистой ашиглах; ховор, ашигт амьтан, ургамлын тархац нөөцийг тогтоох; цөлжилт, бэлчээрийн талхагдал; түүх дурсгалт газрыг хамгаалах, ашиглах болон зарим аймгийн мал аж ахуй, газар тариалан, эрүүл мэнд, хүн амын хөгжил, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд бодлого, арга зүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг Ховд, Архангай, Баянхонгор, Завхан, Говь-Алтай аймагуудтай хамтран ажиллаж байна.

Тухайлбал:

  • Дөргөн сумын Аргалант багийн төвийг ногоон эрчим хүч, ногоон хөгжлийг дэмжсэн үлгэр жишээ багийн төв болгох зорилгоор “Үлгэр жишээ багийн төв” төсөл, Ховд аймгийн “Шим Ус” ХХК-тай хамтран тус аймаг дахь халуун усны газруудын хэрэглээний халуун усыг нарны эрчим хүчээр халаах зорилгоор “Нарны энергийг халаалт, халуун усны хэрэгцээнд ашиглах” зэрэг төслүүдийг боловсруулан захиалагч байгууллагуудад нь хүргүүлээд байна.
  • Мөн Баянхонгор аймагт уст цэгүүдэд шинжилгээ хийж гидрохимийн зураглал зохиох, сумын төвүүдийн хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулан ажиллаа.
  • Архангай аймгийн газарзүйн атлас зохион хэвлүүлж хүлээлгэн  өгөв. Энэ нь тус аймгийн хөгжлийн бодлогын суурь материал болох ач холбогдолтой юм. Мөн Архангай аймгийг цэцэрлэгжүүлэх ажлыг ЭМ технологийг ашиглан хийж хүлээлгэн өгөв.
  • Завхан аймагт “Завхан аймгийг хөгжүүлэх асуудлаар эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж тодорхой саналуудаар хамтран ажиллаж эхлээд байна.
  • Говь-Алтай аймагтай 8 сард хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж эхлээд удаагүй байна. Энэ хугацаанд “Засагт хан аймгийн түүхийн судалгаа баримт, хээрийн шинжилгээ” төслийг бэлдэж орон нутагт нь хүлээлгэж өгөх тодорхой ажлуудыг хамтран хийж эхлээд байна.

Улмаар ном эрдмийг сурталчлах, номын өв санг арвижуулах, хүүхэд залуучуудын боловсролд оюуны хөрөнгө оруулалт хийх зорилгоор академийн эрдэмтэн судлаачдын гаргасан бүтээлүүдээс идэвх санаачилгатай хамтран ажилласан аймаг орон нутгуудын номын сан, ЕБС-иудад ном хандивлах үйл ажиллагааг 9 дүгээр сараас эхлэн зохион байгуулж байна. Өнгөрөгч 9 дүгээр сард Ховд аймгийн ЗДТГ-т 3 сая төгрөгийн үнэ бүхий 300 ширхэг ном хандивлан өгсөн бол ШУА, ССАЖЯ-тай хамтран 9 дүгээр сарын 20-ны өдөр Чингисийн талбайд зохион байгууллагдсан "Номын баяр"-ын нэгдсэн үйл ажиллагааны үеэр 21 аймагт 4 сая төгрөгийн өртөг бүхий 100 ширхэг номыг бэлэглэсэн юм.

Тэгвэл өнөөдөр идэвхтэй хамтран ажиллаж сум, орон нутгаа хөгжүүлж буй Архангай, Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймгуудын удирдлагуудад 4 сая төгрөгийн үнэ бүхий ном, бүтээл хандивласныг гардуулан өгч байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11299
0 эможи
keyboard_arrow_up