Нийслэлийн гамшгаас хамгаалах албадыг шинэчлэлээ
2014 оны 11 сарын 03
Нийслэлийн Засаг Дарга “Нийслэлийн Гамшгаас хамгаалах албадыг шинэчлэн байгуулах тухай” А/913 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар шинээр томилогдсон албадын удирдлага болон нийт бүрэлдэхүүнд сургалт зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар ханган бэлэн байдлыг дээшлүүлэх талаар тодорхой ажил зохион байгуулж ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газарт үүрэг болголоо.
НИЙСЛЭЛИЙН ГАМШГААС ХАМГААЛАХ АЛБАД,
ТЭДГЭЭРИЙГ ТҮШИГЛЭН БАЙГУУЛАХ
МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛАГУУД
ТЭДГЭЭРИЙГ ТҮШИГЛЭН БАЙГУУЛАХ
МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛАГУУД
д/д | Гамшгаас хамгаалах албадын нэр | Түшиглэн байгуулах мэргэжлийн байгууллагууд |
1 | Эрүүл мэндийн алба | Нийслэлийн Эрүүл мэндийн газар |
2 | Мэргэжлийн хяналтын алба | Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар |
3 | Хэв журам сахиулах алба | Улаанбаатар хотын Цагдаагийн газар /Замын цагдаагийн газар/ |
4 | Хүнсээр хангах алба | Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс /НОБГ-ын Нөөцийн алба/ |
5 | Мал эмнэлгийн алба | Нийслэлийн Мал эмнэлгийн газар /Зооноз өвчин судлалын төв/ |
6 | Хот төлөвлөлтийн алба | Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар |
7 | Авто замын алба | Нийслэлийн Авто замын газар |
8 | Тээврийн алба | Нийслэлийн Тээврийн газар |
9 | Дулаанаар хангах алба | “Улаанбаатар дулааны сүлжээ” хувьцаат компани, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар |
10 | Эрчим хүчээр хангах алба | “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” хувьцаат компани |
11 | Орон сууцны алба | Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар |
12 | Усаар хангах алба | Ус сувгийн удирдах газар |
13 | Сургалтын алба | Нийслэлийн Боловсролын газар |
14 | Сурталчилгааны алба | Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс |
15 | Газар зохион байгуулах алба | Нийслэлийн Өмчийн харилцааны газар |
16 | Үер, хөлдөлт, цасан шуургатэй тэмцэх алба | Нийслэлийн Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл |
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
11265
0 эможи