ХУД-ийн эрүүл мэндийн төв “Өсвөр үе, залууст ээлтэй клиник”-тэй боллоо
2014 оны 10 сарын 31
НҮБ-ын Хүн амын сангийн санхүүгийн болон техник арга зүйн туслалцаа дэмжлэгтэйгээр “Өсвөр үе, залууст ээлтэй клиник”-ийг Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд ЭМЯ-ны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын Хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Соёлгэрэл, НЭМГ-ын Мэргэжлийн удирдлага бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Н.Цогбадрах, НЭМГ-ын Эх, хүүхдийн эрүүл мэндийн албаны Хүүхэд өсвөр үеийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Б.Бадамханд, НҮБ-ын Хүн амын сан, залуучуудын төслийн менежер З.Уянга, ХУДЭМТ-ийн дарга Т.Пүрэвчулуун нар оролцлоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
11213
0 эможи