1805 оны Их хүрээг анх удаа өнгөтөөр дүрсэлсэн зургийг Хотын захиргаанд дурсгалаа

2014 оны 10 сарын 31

Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Шинжлэх ухааны Академиас 1805 оны Их хүрээний түүхэн зургийг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт дурсгал болголоо. Түүхэн зургийг  Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунд гардууллаа. Энэхүү зургийг Оросын аялагч Ж.Рехмани 1805-1806 оны хооронд Өргөө хотоор дамжин БНХАУ-ын Бээжин хотод аялахдаа зурсан бөгөөд Хан уулын ард Өргөө хот төвхнөн тогтож буйг анх удаа өнгөтөөр дүрсэлсэн зураг юм. Энэ үеэр Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшинг нийслэлийн түүхийн эх сурвалжийг үнэн бодитоор олонд хүргэх, хадгалж үлдэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн нийслэлийн 375 жилийн ойн медалиар шагнаж, гарын бэлэг гардууллаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11131
0 эможи
keyboard_arrow_up