"Улаанбаатарт Үйлдвэрлэв 2014" үзэсгэлэн худалдаанд оролцогчдыг бүртгэнэ

2014 оны 10 сарын 31

Нийслэлийн 375 жилийн ойд зориулан Улаанбаатарт Үйлдвэрлэв 2014 хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв НӨҮГ-аас  уламжлал болгон зохион байгуулдаг Улаанбаатарт Үйлдвэрлэв 2014 үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй жижиг дунд үйлдвэр эрхлэгч, иргэн, аж ахуй нэгжүүдийг 2014 оны 11 дүгээр сарын 03-07-ны өдрийн хооронд бүртгэнэ. Бүртгэл дээрх өдрүүдэд Нийслэлийн Засаг захиргааны IV дүгээр байрны 101 тоотод 08-17 цагийн хооронд явагдана.  Улаанбаатарт үйлдвэрлэв 2014 үзэсгэлэн худалдаа 11 дүгээр сарын 21-23 өдрүүдэд Мишээл экспод болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 318547, 99106847, 88099941, 95824323,96024323,89824323 дугаарын утсаар авах боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11129
0 эможи
keyboard_arrow_up