ХУД-т "Их хотын хямдрал 375" өдөрлөг худалдааг зохион байгууллаа
Нийслэл Улаанбаатар хот үүсч хөгжсөний 375 жилийн ойд зориулан “Их хотын хямдрал 375” арга хэмжээ Хан-Уул дүүрэгт болж байна.
“Их хотын хямдрал 375” арга хэмжээг ХУД-ын ЗДТГ, Худалдаа үйлчилгээний хэлтэс, ЖДҮДТ, Хөдөлмөрийн хэлтэс хамтран “Ажилчны алдар” талбайд зохион байгууллаа.
“Их хотын хямдрал 375" өдөрлөгийг нээж ХУД ЗДТГ-ын дарга Л.Үнэнбат үг хэллээ. Тэрээр хэлэхдээ "Их хотын иргэддээ баярын мэндчилгээ дэвшүүлж ХУД-ийн хэмжээнд 90 гаруй аж ахуй нэгж их хотын хямдралтай худалдаа үйлчилгээг үзүүлж байгаагаас Ажилчдын алдар талбайд 30 гаруй аж ахуй нэгж бараа бүтээгдэхүүнээ хямдруулан оролцож байгааг хэлээд ганц өдөр их хотын хямдрал зарлаад зогсох биш цаашид хямдралтай худалдааг улирал бүр зохион байгуулан явуулж байх" талаар хэлсэн юм. Өдөрлөгт Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга Л. Үнэнбат, Захиргаа хуулийн хэлтсийн дарга М.Нямгэрэл, Хөдөлмөрийн хэлтсийн дарга Б.Алтанцэцэг, Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн дарга Л.Доржбат, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга М.Цогзолмаа, Дэд бүтэц тохижилтын хэлтсийн дарга Д.Даваажав нарын албаны хүмүүс оролцлоо.
Их хотын хямдрал 375 өдөрлөгт ХУД-ын нутаг дэвсгэрт үйл ажлллагаа явуулж буй үндэсний томоохон үйлдвэрлэгч, импортлогч, жижиг дунд үйлдвэрлэл, газар тариалан, худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуй нэгжүүд оролцсон. Энэ өдөр иргэддээ хямдралтай, урамшуулалтай, бэлэгтэй, амталгаат худалдаа явуулахаас гадна, ресторан, гоо сайхны салон, хими цэвэрлэгээ болон худалдааны томоохон төвүүд өөрийн үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүн, үйлчилгээндээ 5-50 хувийн бодит хямдралыг зарлан иргэддээ баярын бэлэг барьж байна.