Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нээлттэй хэлэлцүүлэг анх удаа боллоо

2014 оны 10 сарын 29

ХУД-ын 2-р хорооны Иргэдийн нийтийн хурал Иргэний танхимдаа анх удаа нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгийн үеэр замын хөдөлгөөн болон худалдаа үйлчилгээний талаар Иргэний нийтийн хурлын дарга Б.Энххөдөлмөр, тэргүүлэгч Д.Совдоо, тэргүүлэгч Б.Алтанбаяр, Иргэний танхимын ажилтан С.Эрдэнэтуяа, замын цагдаагийн байцаагч М.Мөнхзул, Б.Мөнхдалай нар болон иргэд, хороодын иргэний танхимын ажилтнууд оролцож санаа бодлоо солилцон туршлага судалсан юм. Хэлэлцүүлэг улсын хэмжээнд анх удаагаа болж байгаараа онцлогтой бөгөөд цаашид шат дамжлагатайгаар иргэдийн саналыг хэлэлцэж хэлэлцүүлгийг тухай бүрд нь зохион байгуулах ажээ. ХУД-ийн Иргэдийн хурлын дарга Б.Энххөдөлмөр "Бид өнөөдөр 19-р хорооллын үйлчилгээний төвийн талбай дахь машины хөдөлгөөнийг зохицуулах талаар хэлэлцлээ. Дараагийн хэлэлцүүлэгт Газрын алба, Үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналт, Цагдаагийн хэлтэс, хороо хариуцсан бусад хүмүүсийг оролцуулан цогц байдлаар хэлэлцүүлэг зохион байгуулна” гэж  хэлэлцүүлгийн үеэр хэллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11004
0 эможи
keyboard_arrow_up