“Их хотын хямдралтай худалдаа” өдөрлөг ажилчны алдар талбайд боллоо
Нийслэл Улаанбаатар хот үүсч хөгжсөний 375 жилийн ойд зориулан их хотын хямдрал Хан-Уул дүүрэгт боллоо. ХУД-ын ЗДТГ, ЖДҮДТ, Хөдөлмөрийн хэлтсээс 2014 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлсэн “Хөдөлмөр эрхлэлтийн төсөл, хөтөлбөр”-ийн үр дүнд бий болсон бараа бүтээгдэхүүнийг хямдралтай үнээр нийслэлийн иргэдэд худалдан борлуулах үзэсгэлэн худалдааг 2014 оны 10 дугаар сарын 29-ны өдөр “Ажилчны алдар” талбайд зохион байгууллаа. "Их хотын хямдрал 375" өдөрлөгийг нээж ХУД ЗДТГ-ын дарга Л.Үнэнбат үг хэллээ. Тэрээр хэлэхдээ "Их хотын иргэддээ баярын мэндчилгээ дэвшүүлж ХУД-ийн хэмжээнд 90 гаруй аж ахуй нэгж их хотын хямдралд оролцож байгаагаас Ажилчдын алдар талбайд 17 аж ахуй нэгж бараа бүтээгдэхүүнээ хямдруулан оролцож байгааг хэлээд ганц өдөр их хотын хямдрал зарлаад зогсох биш цаашид хямдралтай худалдааг зохион байгуулан явуулж байх" талаар хэлсэн юм. Өдөрлөгт Захиргаа хуулийн хэлтсийн дарга М.Нямгэрэл, Хөдөлмөрийн хэлтсийн дарга Б.Алтанцэцэг, Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн дарга Л.Доржбат, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга М.Цогзолмаа, Дэд бүтэц тохижилтын хэлтсийн дарга Д.Даваажав нар оролцлоо. Их хотын хямдрал 375 өдөрлөгт ХУД-ын нутаг дэвсгэрт үйл ажлллагаа явуулж буй үндэсний томоохон үйлдвэрлэгч, импортлогч, жижиг дунд үйлдвэрлэл, газар тариалан, худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуй нэгжүүд оролцсон юм.
Хямдралтай үзэсгэлэн худалдаанд:
-Жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн хүрээнд бий болсон бүтээгдэхүүний хямдралтай үзэсгэлэн худалдаа
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрөөр бий болсон бүтээгдэхүүний хямдралтай үзэсгэлэн худалдаа
-Аж ахуй эрхлэлтийг хөгжүүлэх хөтөлбөрөөр бий болсон бүтээгдэхүүний хямдралтай үзэсгэлэн худалдаа
-Ажлын байр нэмэгдүүлэх жижиг зээлийн хүрээнд бий болсон бүтээгдэхүүний хямдралтай үзэсгэлэн худалдаа гаргалаа.
Хөдөлмөрийн хэлтсээс “40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-т хамрагдсан явган хүний гарц зохицуулагч 22 иргэнд ажлын өвлийн зориулалтын хувцас олгох үйл ажиллагаа болсон ба явган хүний гарц зохицуулалт дээр ажиллаж байгаа иргэдэд замын хөдөлгөөний аюулгүй ажиллагааны талаарх зааварчилгааг Хан-Уул дүүргийн замын цагдаагийн тасгийн ахмад Б.Энхболд, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн зааварчилгааг ХХХАБЭА-н мэргэжилтэн Ц.Пүрэвдорж өгч ажиллалаа. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-т хамрагдсан 5 иргэнд ажлын тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж, “Jiket” маркийн савхин оёдлын, шулуун оёдлын, хэрээсэн оёдлын машинуудыг тус тус гардуулсан юм. Дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс нь Бүртгэлийн хэлтэстэй хамтран “Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр”-ийн 3.2-т заасан иргэдийг ажил хөдөлмөр эрхлэхэд шаардагдах цахим үнэмлэхээ үрэгдүүлсэний улмаас дахин авахтай холбоотойгоор 19 иргэнийг бичиг баримжуулж ажилласан байна.