Өнөөдөр УЛААНБААТАР хотын 375 насны төрсөн өдөр

2014 оны 10 сарын 29

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүх бол монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл, тусгаар тогтносон орны улс төр, эдийн засаг, шашин, соёлын төвийн түүх, монголчуудын бэлгэдэл юм.

 

 Монгол улсын төв хэсэгт байрладаг, 4,7 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай. Засаг захиргааны нэгж нь 9 дүүрэгт хуваагддаг.  Улаанбаатар хот Туул голын хөндийд далайн түвшнээс дээш 1300-1350 м өндөрт оршдог. Газар нутаг нь 4,704.4 км².
Улаанбаатар хот нь анх 1639 онд буддийн хийдийн төв болж байгуулагдаж  «Өргөө» гэж нэрлэгдэв. Энэ нэрээс гаралтай «Урга» гэсэн нэр европ болон орос сурвалжид 1924 он хүртэл хэрэглэгдэжээ. XVII зууны 2дугаар хагасаас тус хот Гадаад Монголын захиргааны төв бөгөөд манжийн сайдын нүүдлийн, 1778 оноос суурин өргөө байсан. 1706-1911 онд Их Хүрээ, Да Хүрээ, эсвэл зүгээр л Хүрээ нэртэй байжээ. 1911 онд тусгаар тогтносноор Нийслэл Хүрээ нэртэй болжээ. 1924 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын нийслэл болсноор дахин нэрээ сольж хятад бөгөөд Унгерн бароны цэргүүдээс Монгол улсыг чөлөөлсөн Дамдины Сүхбаатарын нэрийн өмнөөс Улаанбаатар болжээ.   
Засаг захиргаа
Улаанбаатар хот аль нэг аймагт харьяалагдахгүй, тусдаа анхдагч захиргааны нэгж юм.(Улсын нийслэл бол Улаанбаатарын албан ёсны нэр нь). Улаанбаатар 9 дүүрэгт хуваагддаг. Дүүрэг бүр нь хороодод хуваагдана. Хотыг 4 жил тутам сонгогдох Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал удирдадаг. Улаанбаатарын дэвсгэр газар нь 5, 9 давхар нэг хэвийн  хүн суудаг байшин, янз бүрийн үйлдвэрийн, тээврийн байгууллагын байшингаас гадна нэг давхар хүн суудаг бөгөөд аж ахуйн байшин, гэрээс бүрдсэн 1990 онуудад баригдсан шинэ хороо багтаадаг. Ийм холимог барилгатай шинэ хороонууд Туул голын цутгалангийн дагуу үргэлжлэжээ. Сэлбэ голын дагуу умараас хотын төв рүү үргэлжлэсэн шинэ хороо нь 25 орчим км урттай. Шинэ хороонууд хотын төвтэй нийтийн тээврийн шугамаар холбоотой. Сүүлчийн үед орчин цагийн хүн суудаг болон оффисын байшин баригдаж, хувийн олон коттеж маягийн байшингууд буй болж байна. 2181м орчим өндөр умараас дорно зүг хүртэл нийслэл хотыг хүрээлсэн Хэнтий нурууны уулын хаяа нь, 2268м өндөр  өмнө зүгээс хүрээлсэн Богд хаан уул нь бас Улаанбаатар хотын дэвсгэр газарт ордог. Одоо ажиллаж байгаа олон тооны жуулчдын бааз Хэнтийн ууланд (Горхи Тэрэлж), Богд Хаан Ууланд (нэг нэртэй дархан цаазат газар)  оршдог.

Монгол Улсын нийслэлийн нэр түүхэндээ таван удаа солигдож байжээ.  

  Өргөө /1639-1651 он/

ihhuree.jpg1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт Цагаан нуур буюу Ширээт нуур гэдэг газар шашны тэргүүнээр Занабазарыг өргөмжлөхдөө түүнд зориулж Орд-Өргөөг байгуулж өгчээ. Энэ өргөө нь өнөөгийн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын үүсэл болсон гэж үздэг.
Өргөө нь:- Монголын шарын шашны төв- Халх Монголын улс төрийн төв
- Гадаад дотоодын худалдааны чухал зангилаа голомт болж байсан байна. Өөрөөр хэлбэл, Өргөө нь жинхэнэ хот болон хувирах хөгжлийн шинэ үедээ орсон байна.

Номын хүрээ /1651-1706 он/

Өргөө нэрээр анх ханаа дугуйлсан нийслэл хотын анхны нэр Номын хүрээ болон өөрчлөгджээ.

Их хүрээ /1706-1911 он/

nuudliinergee.jpg Энэ үеийн гол онцлог нь Их хүрээ суурьшиж хот болон хөгжиж эхэлсэн явдал юм. Их хүрээ 1706-1911 онд одоогийн Улаанбаатар хотын төв хэсэг байгаа Сэлбийн голын хөндийд бууснаас хойш суурьшиж эхэлсэн гэдэг. Монголын урчууд сүм дуганыг барьж байгуулахдаа үндэснийхээ барилга ялангуяа гэрийн уламжлалыг чадамгай ашиглан хөгжүүлсний зэрэгцээ Хятад, Төвд уран барилгын уламжлалаас хэрэглэж байжээ.
XIX зууны үед Их хүрээ зөвхөн шашны төв төдийгүй Монгол орны улс төр, засаг захиргаа, соёлын чухал төв, худалдаа харилцааны том зангилаа болж жинхэнэ хот болон хувирсан. Энэ үед Их хүрээний нийт хүн ам 15-20 мянга орчим байсан болов уу гэж үздэг. Их хүрээ хотод Гандан, Зүүн хүрээ, Баруун дамнуурчин, Маймаа хот, Консул сайдын яам, Дамбадаржаа зэрэг газрууд хамаарагдаж байсан байна. Их хүрээ нь XIX зууны эцэс гэхэд монгол орны шашин, улс төр, худалдаа, үндэсний болон нийгмийн зөрчил тэмцлийн гол зангилаа төв болж чадсан юм.

Нийслэл хүрээ /1912-1921/

niislelhuree.jpg Сэргээн байгуулагдсан Монгол улсын нийслэл болсон үе. Нийслэл хүрээ улс орны амьдралд онцгой үүрэг гүйцэтгэх болсон.

 

 

 

Улаанбаатар хот /1924 оноос одоо хүртэл/

ubhot.jpg 1924 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр хуралдаанаар нийслэл хотыг улсын нийслэл хот гэдгийг давтан хуульчилж хотын нэрийг Улаанбаатар хот хэмээн өөрчлөхөөр болсон.
1954 онд анх удаа Улаанбаатар хотыг хөгжүүлэх 20 жилийн хэтийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлж эхэлсэн.
1990-ээд оны зун Монголд анх удаа олон намын оролцоотой ардчилсан сонгууль явагдсан. Энэ сонгуулийн үр дүнд Монголд анхны байнгын ажиллагаатай, олон намын бүрэлдэхүүнтэй парламент Улсын бага хурал байгуулагдсан.
1992 онд Монгол Улсын шинэ Үндсэн хууль (4 дэх) батлагдсан. Монгол улсын Үндсэн хуулинд “Монгол Улсын нийслэл нь Улаанбаатар хот мөн” гэж заасан юм. Нийслэл нь өөрийн туг, бэлгэ тэмдэгтэй.

 

Улаанбаатар хотын үе үеийн захирагч нар:

  Моононгийн Баяр 1924-1926 он
- Санжийн Батсүх 1926-1927 он
- Дуламжавын Гомбожав 1927-1929, 1930-1931, 1936-1939 он
- Ламжавын Мижиддорж 1929-1930 он
- Бадамын Цэдэндамба 1931-1932 он
- Өлзийн Равдан 1932.07.04-08.27
- Дансранбилэгийн Догсом 1932-1933 он
- Дамдингийн Чимэддаваа 1933-1936 он
- Лодойн Тавхай 1939.05-11
- Өлзийцогтын Мажиг 1940-1941 он
- Ломбодонойн Дамдин 1941. 07-08
- Эрэндоогийн Лувсаннаваан 1941. 09-11 он
- Содномын Шагдар 1942-1944 он
- Гүндийн Багаа 1944-1956 он
- Бадрахын Ламзав 1956 он
- Будын Батжаргал 1956-1959 он
- Санжийн Батаа 1959-1962 он
- Мангалжавын Лувсанчоймбол 1962-1965 он
- Догсомын Цэдэв 1965-1971 он
- Сономын Лувсангомбо 1971-1972 он
- Сүрэнжавын Балбар 1972-1976 он
- Очирын Цэнд 1976-1978 он
- Самбуугийн Мөнхжаргал 1978-1990 он
- Лхамсүрэнгийн Энэбиш 1990-1992 он
- Цэрэндэмбэрэлийн Баасанжав 1992-1996 он
- Жанлавын Наранцацралт 1996-1998 он
- Миеэгомбын Энхболд 1999-2005 он
- Цогтын Батбаяр 2005-2007 он
- Түдэвийн Билэгт 2007-2008 он

- Гомбосүрэнгийн Мөнхбаяр 2008 -2012 он нар хотын дарга байсан бөгөөд 2012 оноос эхлэн өнөөг хүртэл Эрдэнийн Бат-Үүл Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байна.
1954 онд анх удаа Улаанбаатар хотыг хөгжүүлэх 20 жилийн хэтийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлж эхэлсэн гэдэг. 1990-ээд оны зун Монголд анх удаа олон намын оролцоотой ардчилсан сонгууль явагджээ. Энэ сонгуулийн үр дүнд Монголд анхны байнгын ажиллагаатай, олон намын бүрэлдэхүүнтэй парламент Улсын бага хурал байгуулагдсан билээ.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10956
0 эможи
keyboard_arrow_up