Махны үнэ буурсан байна

2014 оны 10 сарын 28

2014 оны 10-р сарын 4-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5815 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7495 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.5 хувиар буюу 40 төгрөгөөр, үхрийн цул мах 1.9 хувиар буюу 190 төгрөгөөр тус тус буурчээ. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хүчит Шонхор”, “Баянзүрх” хүнсний захуудад хамгийн хямд буюу 7300 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 9800 төгрөг байсан байна.
Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.7 хувиар буюу 160 төгрөгөөр, хонины цул мах 0.5 хувиар буюу 40 төгрөгөөр буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 5500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10897
0 эможи
keyboard_arrow_up