“НИЙСЛЭЛИЙН 375 ЖИЛИЙН МЕДАЛЬ“-ААР 45 ХҮН ШАГНАГДЛАА
Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газрын А зааланд Нийслэлийн 375 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гарган нийслэл, дүүргийн хөгжилд хувь нэмрээ оруулан ажилласан иргэд, ажилтан, албан хаагчдыг "Нийслэлийн 375 жилийн ойн медаль"-аар шагнах үйл ажиллагаа боллоо. Тус шагналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун нар гардуулан өгсөн юм. Тус шагналыг Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа, Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр, Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Очирбат, Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Буяндалай, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрах, Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж, Нийслэлийн Засаг даргын зөвлөх Д.Батмөнх, Засаг даргын зөвлөх Л.Ганхөлөг, Засаг даргын зөвлөх Ц.Алтанцэцэг, Тамгын газрын төлөвлөлтийн хэлтэсийн дарга Д.Баярбаатар,цэргийн штабын дарга хурандаа н.Болд-Баатар, Хууль эрхзүйн хэлтсийн дарга н.Отгонгэрэл, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг болон Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг тэргүүтэй нийслэл дүүргийн нийт 45 хүн тус шагналаар шагнагдлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хэлсэн үгэндээ "Би өнөөдөр зориудаар та бүхнийг шагнаж байна. Та бүхэн бол нийслэлийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа хүмүүс. Өнөөдөр би Нийслэл хотыг маань цэвэрхэн хот байна гэж ярих хүмүүстэй олон таарч байна. Энэ нь та бидний хөдөлмөрийн үр дүн юм. Та бүгд үр хойчдоо өөрийнхөө хийсэн үйлийг ам бардам ярих эрхтэй хүмүүс гэж би үзэж байна" хэмээж дээрх шагнал хүртсэн хүмүүст ажлын өндөр амжилт хүслээ.