Нийслэлийн тэргүүний ажилтнууд тодорлоо
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29-р зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.2.2 заалтын дагуу Нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 375 жилийн ойг тохиолдуулан олон нийт, аж ахуй нэгж байгууллагуудад үр бүтээлтэй ажиллаж Улаанбаатар хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн шагналаар шагнах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр 12 цагт Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Б зааланд боллоо. Шагналыг Нийслэлийн Засаг дарга гардуулсан бөгөөд тэрээр хэлсэн үгэндээ “Өнөөдрийн Улаанбаатарын хөгжлилд та бүхэн үнэтэй хувь нэмэрээ оруулсаар ирсэн. Цаашид ч энэхүү үнэ цэнэ алдагдахгүй улам л өсөн дэвжих байх. Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье” гэлээ. Энэ өдөр Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг” шагналаар Б.Хүрэлбаатар, Ж.Батцэнгэл, Б.Норжинлхам, Ж.Давааням нар хүртсэн бол Нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдгээр Д.Оюун-Эрдэнэ, Т.Жамбалдорж, Д.Гөлөгдэмбэрэл, Д.Алтанцэцэг, Д.Хасбат, Б.Болормаа, Д.Баярцэцэг нар, Нийслэлийн Засгаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн жуух бичгийг Н.Ууганбаяр, Н.Ганбаатар, А.Гантулга, Г.Алтанхуяг, Ч.Ариунсүрэн, Ц.Ууганбаатар, Л.Энхцэцэг нар хүртлээ.