“Нийслэлийн Хүндэт иргэн”-ээр “Улаанбаатар үдэш”-ийн зохиогч хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж боллоо

2014 оны 10 сарын 28

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Гэсэржавын Пүрэвдоржийг Монгол Улсын соёл урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан,  нийслэлийн иргэдийг соён гэгээрүүлэх их үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн өргөн барьсан саналыг үндэслэн НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 120 дугаар  тогтоолоор  нийслэлийн 15 дахь  “Хүндэт иргэн”-ээр өргөмжиллөө.

 

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар “Нийслэлийн Хүндэт иргэн”-ээр өргөмжлөгдсөн Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Хөгжмийн зохиолч Гэсэржавын Пүрэвдоржид Нийслэлийн Хүндэт иргэний тэмдэг, гэрчилгээг гардуулж, чин сэтгэлийн талархал дэвшүүлэн баяр хүргэлээ. Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Ард түмнийхээ сэтгэлд хоногшсон, цаг хугацааны явцад хуучиршгүй олон сайхан уран бүтээл тууривсан танд нийслэлийнхээ иргэдийн өмнөөс талархал илэрхийлж, уран бүтээлийн өндөр амжилт хүсье” гэж тодотгон хэллээ.

Харин “Нийслэлийн Хүндэт иргэн”, хөгжмийн зохиолч Гэсэржавын Пүрэвдорж “Нийслэлдээ зориулж 1985 онд  Улаанбаатарын үдэш  дуугаа гаргаж өөрийн уран бүтээлээ эхэлж байсан минь саяхан мэт санагдаж байна. Олон хүний чихэнд хоногшиж, сонсох дуртай дуу болсонд их таатай байна. Би бол нийслэлийн үндсэн иргэн, нийслэлдээ багахан ч болов хувь нэмэр оруулсаар ирсэн цашдаа улам их  зүтгэнэ. Өнөөдөр нийслэлийн удирдлагууд надад хүндэтгэл үзүүлж, нийслэлийн “Хүндэт иргэн”-ээр өргөмжилж байгаад их баяртай байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10884
0 эможи
keyboard_arrow_up