Нийслэлийн иргэд хотоороо аялалаа

2014 оны 10 сарын 28

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас жил бүр “Нийслэлийн өдөр”-өөр хүүхэд залуусыг Улаанбаатар хотын үйлдвэр, аж ахуйн болон түүх соёлын дурсгалт газруудтай танилцуулах аяллыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн аялалд Монголд сурч байгаа гадаад оюутнууд, Сэлбэ голоо цэвэрлэж үе тэнгийнхэндээ үлгэр дуурайл болж буй 117-р сургуулийн 7б ангийн сурагч З.Буянхишиг ангийнхаа хүүхдүүдийн хамт мөн нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн ажилтнууд оролцлоо. Оролцогчид Үндэсний түүхийн музей, Богдхан уулын Их тэнгэрийн амны хадны зураг, Ус сувгийн удирдах газрын Усны сургалтын төв зэрэг газруудтай танилцсан юм. Аяллын турш хотын соёл, хотын түүхийн талаар мэргэжлийн хөтөч-тайлбарлагчид танилцуулга хийж, оюутан залуус жуулчны хөтөлбөрөөр нэг өдөр аяллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10865
0 эможи
keyboard_arrow_up