“Архидалт ба эрүүл мэнд” сургалт явагдлаа
2014 оны 10 сарын 27
Хан-Уул Дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн 2-р хэлтэс, УБИС-ийн гэр бүл судлалын тэнхим хамтран “Архидалт ба эрүүл мэнд” сэдвээр сургалт, уулзалтыг Хан-Уул дүүргийн архи хэтрүүлэн хэрэглэдэг иргэдэд зохион явууллаа. Сургалт уулзалтанд 32 иргэн хамрагдсан бөгөөд УБИС-ийн гэр бүл судлалын тэнхимийн багш доктор профессор Намжил “Монгол гэр бүлийн өнөөгийн байдал, тулгарч буй асуудал, гэр бүлд архидалт хэрхэн нөлөөлж буй” талаар лекц уншлаа. “Архидалт нь сэтгэц болон бие мах бодьд нөлөөлөх нь” сэдвээр ХУЭМТ-ийн сэтгэцийн эрүүл мэнд, наркологийн кабинетын эмч Д.Оюунчимэг мэдээлэл хийлээ. Сургалтын үеэр иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгч, зөвөлгөө өглөө.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
10814
0 эможи