Гандан WiFi-тай болжээ

2014 оны 10 сарын 24

Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд шинэлэг ажлууд олноор зохион байгуулагдаж байгаагийн нэг нь нийслэл хотын жуулчид олноор очдог 28 газрыг утасгүй  интернетийн үйлчилгээнд хамруулсан ажил боллоо. Тодруулбал нийслэлийн Аялал жуулчлалын газар, Кевико компани хамтран Чойжин ламын музей, Драмын театр, Чин ван Ханддоржийн өргөө, Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн, Гандантэгчинлэн хийд, Тусгаар тогтнолын талбай, Жуковын музей, Монгол цэргийн музей, Улаанбаатар төмөр замын төв буудал зэрэг газруудад үнэгүй интернет орчныг бүрдүүлжээ. Ингэснээр нийслэлд ирсэн жуулчдын хэрэгцээг хангахын зэрэгцээ хотын аялал жуулчлалын үзмэрүүдээ сурталчлах, дэлхий дахинд таниулах боломж бүрдэх юм. Учир нь жуулчид байршлаа тодорхой зааж, үзсэн зүйлсээ тэр дор нь нийгмийн сүлжээнд байрлуулах явдал ихээхэн түгээмэл болсон билээ. гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10718
0 эможи
keyboard_arrow_up