В.БЭГЗ: Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих дэд хөтөлбөр 2015 оноос хэрэгжинэ
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга В.Бэгзтэй ажлын явцын талаар ярилцлаа. Сайн байна уу. Энэ жил танай хэлтэс дээр хэрэгжиж буй томоохон ажлынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү.
Энэ 2014 онд манай хэлтэс нийт 63 арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд одоогийн байдлаар 49 арга хэмжээ нь бүрэн хэрэгжиж, 6 ажил нь хэрэгжих шатандаа, 7 ажлын хэрэгжих хугацаа нь арай болоогүй байна. Харин 1 ажил хугацаандаа хэрэгжиж чадаагүй үлдсэн бөгөөд энэ ажлыг 11 сард хийхээр төлөвлөж байна. Хэлтсийн төлөвлөгөөний биелэлт 80 гаруй хувьтай явж байна.
Өнгөрсөн хугацаанд хариуцсан салбарын чиглэлээр бид 18 удаа сургалт, уулзалт, зөвөлгөөнийг зохион байгуулж, давхардсан тоогоор нийтдээ 1500 гаруй иргэн, аж ахуй нэгжийн төлөөлөлийг хамруулсан байна. Худалдаа, нийтийн хоол, аялал жуулчлал, ахуйн үйлчилгээний чиглэлээр нийтдээ 15 удаагийн хяналт шалгалт зохион байгуулж, 320 гаруй аж ахуй нэгж байгууллагууд хамрагдсан. Эдгээр байгууллагуудад хэлтсийн зүгээс мэргэжил, арга зүйн зөвлөлгөө, хугацаатай үүрэг даалгавар өгч ажилласан.
Хүнсний хангамжийн чиглэлээр ямар ажлууд хийгдээд явж байгаа вэ?
Дүүргийн зүгээс хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах үндсэн дээр нөөцийн махны худалдааг “Баатрууд тэнгэр” ХХК-тай хамтран зохион байгуулсан. Энэ хүрээнд 39 дэлгүүрээр зургаан сарын турш 670 орчим тонн махыг худалдсан байна. Мөн Цагаан сарын өмнө болон дараа нь нийт 15 удаа нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулсан.
Дээрх бодлогын хүрээнд ЗАА-наас өгсөн чиглэлийн дагуу Саян-Уул ХХК-тай хамтран махны, иргэн Болдтой хамтран хүнсний ногооны төрөлжсөн дэлгүүрийг Жаргалант үйлчилгээний төв дээр тус тус нээн ажиллуулж, зах зээлийн үнээс 500-1000 төгрөгөөр бага үнээр худалдсан нь иргэдийн талархал хүлээсэн үр дүнтэй ажил болсон.
Мөн ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Шилийн хотын Ажил мэргэжлийн дээд сургуульд “Эрчимсэн мал аж ахуй, мал эмнэлгийн үйлчилгээний” чиглэлээр 14 хоногийн сургалтанд 13 дугаар хорооны 3 фермерийг сургасан. Энэ сургалт нь фермерийн аж ахуй эрхлэгчдийн мэдлэг, туршлагыг дээшлүүлсэн, мал аж ахуй эрхлэгчдийг дэмжсэн үр дүнтэй ажил болсон юм.
Танай худалдаа, үйлчилгээний хэлтсийн ажлын нэг чиглэл нь Жижиг, дунд үйлдвэрлэл /ЖДҮ/ байдаг. Энэ тал дээр хийгдэж ямар ажлууд байна вэ?
Дүүргийн “Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөлгөөн”-ийг дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төв, Хан-Уул Бизнес Зөвлөлтэй хамтран зохион байгуулсан. Тус зөвөлгөөнд 300 гаруй төлөөлөгч оролцсон. Энэ зөвөлгөөнөөр жижиг дүнд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, гарцыг тодорхойлохын зэрэгцээ “ХУД-т жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг танилцуулж, оролцогчдоос хөтөлбөртэй холбоотой саналыг нээлттэй авч тусгасан.
Улмаар уг дэд хөтөлбөрийг дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдээр батлуулсан. Энэ нь Хан-Уул дүүрэг өөрийн гэсэн ЖДҮ –ийг хөгжүүлэх дэд хөтөлбөртэй болсон гэсэн үг. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх энэ дэд хөтөлбөр 2015 оноос эхлэн хэрэгжиж эхлэх юм.
Үүнэээс гадна бид Солонгос улсын ЖДҮ-ийг дэмжих холбооны Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтраад Монгол-Солонгосын шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдааг 5 сарын 9-12-ны өдрүүдэд Мишээл экспо төв дээр амжилттай зохион байгуулсан. Уг үзэсгэлэнд Солонгосын талаас 40 орчим компани, Монголын талаас 20 гаруй компани оролцсон. Тус үзэсгэлэнг зохион байгуулсан нь талууд гадаад харилцаагаа хөгжүүлэх, шинэ дэвшилтэт техник технологитой нь танилцах, харилцан туршлага солилцох, Солонгос Монголын бизнесменүүд хамтран ажиллах боломж нөхцлийг бүрдүүлсэн сайн ажлын эхлэл болсон.
Энэ жил манай дүүрэгт ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас нэг тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэр хуваарилагдсан. Энэ хүрээнд төсөл сонгон шалгаруулах ажил өнгөрсөн есөн сард зохион байгуулагдсан.
Сонгон шалгаруулалтанд аж ахуйн нэгж, иргэдээс нийт 70 гаруй төсөл ирж, эндээс 24 төслийг шалгаруулж зээл олгохыг нь дэмжин банкинд шилжүүлсэн байгаа. Үүнээс 10 орчим төслийн зээл олгогдож эхлээд байна.
Танайх дүүргээ олон нийтэд сурталчилах, аялал жуулчлалын чиглэл дээр хэрхэн ажиллаж байна вэ?
НАЖГазартай хамтран Монголд суугаа дипломат төлөөлөгчдын газрууд болон гадаадын жуулчдад зориулсан Улаанбаатарын мөнгөн өвөл арга хэмжээг 2014.02.02-ны өдөр буюу цагаан сарын шинийн 3-ны өдөр Туул гол дээр зохион байгуулсан.
Энэ арга хэмжээний үеэр үндэсний онцлогийг харуулсан бүтээгдхүүн үйлчилгээг сурталчлах зорилгоор халуун аарц, чацаргана, сүүтэй цай, адууны мах зэрэг хоол цайгаар 3 цэгт, Монгол үндэстний хувцас, тоглоом наадгай болон бэлэг дурсгалын бүтээгдхүүний үзэсгэлэнг худалдааг 5 цэгт гаргаж үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулсан болно. Энэ нь Монголын цагаан сарыг сонирхохоор ирсэн гадаадын зочид, жуулчид дипломат байгууллагын ажилтан нарт дүүргээ сурталчилж танилцуулсан сайн арга хэмжээ болсон
Нийслэлийн аялал жуулчлалын газраас “Найрсаг Улаанбаатар” сэдэвт ажил мэргэжлийн уралдааныг 5 дугаар сард Мишээл Экспод зохион байгуулсан. Энэ уралдаан тэмцээнд тус длүүрэгт үйл ажиллагаагаа явуулж байгаа 4 газрыг оролцуулсан. Мөн энэ үеэр хэлтсийнхээ аялал жуулчлал, нийтийн хоол, худалдаа үйлчилгээ хариуцсан 3 мэргэжилтэнг ажиллуулж, дүүргийн хэмжээнд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компани, байгууллагууд болон түүх, соёлын дурсгалт газруудын тухай мэдээлэл, танилцуулга гарын авлага материалыг иргэдэд тараах, сурталчилах зэрэг ажлуудыг зохион байгуулсан.
Үүний зэрэгцээ аялал жуулчлалын орон байрны үйлчилгээ үзүүлж байгаа томоохон зочид буудал, жуулчны баазуудад Нийслэлийн аялал жуулчлалын газар, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн байгууллагатай хамтарч бүрэн хэмжээний атестатчилалын шалгалт хийсэн. Шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлийг хангуулах, арга зүйн зөвлөлгөө өгөх зэрэг арга хэмжээг авч, зочид буудлуудын үйл ажиллагааг нилээд жигдрүүлсэн. Дүүргийн хэмжээнд 17 зочид буудал, 13 дэн буудал, 12 жуулчны бааз аялал жуулчлалын үйл ажиллагаагаа эрхэлж байна.
Тодорхой мэдээлэл өгсөн танд баярлалаа.