Өсвөрийн шатарчдын “Их нүүдэл” тэмцээн амралтын өдрүүдэд болно

2014 оны 10 сарын 24

Нийслэлийн 375 жилийн ойн өдрийг тохиолдуулан хүүхдийг хөгжүүлэх, оюуны чадвар суулгах ажлын хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн нэрэмжит өсвөрийн шатарчдын “Их нүүдэл” тэмцээн 10 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд болно. Нэрэмжит тэмцээн зохион байгуулахад шаардагдах 11 сая 225 мянган төгрөгийг Нийслэлийн ЗДТГ-ын  батлагдсан урсгал зардлын Төрийн нэрийн өмнөөс гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний зардлаас санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ. Өсвөрийн шатарчдын тэмцээнийг Нийслэлийн Боловсролын газраас удирдамж гарган, зохион байгуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10692
0 эможи
keyboard_arrow_up