“Явуулын үйлчилгээ”-г Яармагт зохион явууллаа
“Явуулын үйлчилгээ” үзүүлсэн тухай Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 375 жил"-ийн ойн хүрээнд тухайн жилд хийж хэрэгжүүлсэн ажлаа иргэддээ тайлагнаж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд багачууд, залуучуудыг нийслэлийнхээ түүх, бүтээн байгуулалтаар бахархах, нийтийн соёлыг дэлгэрүүлэх хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлэх тухай Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаас шийдвэрлэсний дагуу байгууллага бүр ойг угтсан ажил зохион байгуулах тухай дүүргийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн дээр мэдээлсэн билээ. Уг ажлын хүрээнд ХУД-ын Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс хийсэн ажлаа иргэдэд тайлагнах, иргэдэд ойртсон үйлчилгээний шинэ хэлбэрийг нэвтрүүлэх зорилгоор “ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ”-г Яармагын 4, 5, 6, 7, 8-р хороодод зохион байгууллаа. “ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ”-г иргэд олноор цугладаг Яармаг худалдааны төв, хуучин эцэс, шинэ эцэс, 34-р сургуулийн гадаах талбайд зохион байгуулж иргэдийг шаардлагатай мэдээлэл зөвлөгөөгөөр хангаж ажилласан байна.