Хан-Уул дүүрэг "Олон нийтийг идэвхижүүлэх, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах арга зүй" нэртэй сургалтыг зохион байгуулж байна

2014 оны 10 сарын 23

Өнөөдөр Хан-Уул дүүргийн ЗДТГ болон МНЭММН-тэй хамтран Хан-Уул дүүргийн бүх хорооны засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтнуудын дунд "Олон нийтийг идэвхижүүлэх, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах арга зүй" нэртэй сургалтыг зохион байгуулж байна. Сургалт нийт 30-аад хүний бүрэлдэхүүнтэй болж байгаа бөгөөд МНЭММН-ийн сургагч багш болох С.Наранчимэг болон, ЭМШУИС-ийн магистрант н.Алтанзул нар удирдан зохион байгуулж байна.хоёр өдөр зохион байгуулагдах сургалтаас хорооны дарга нар, зохион байгуулагч болон нийгмийн ажилчид дүүрэгтээ хэрэгжлүүлж болох санааг гаргаж авах, туршлага солилцох, хороод хоорондын арга барилыг судлах, өөрийн хороонд хэрэгжүүлж болох санааг олж авах болон хороодын харицлаа холбоог сайжруулахад оршиж байгаа ажээ. Үүнээс гадна хорооны Засаг дарга нар болон нийгмийн ажилчид энэ сургалтаас гарах үр дүнг хороо болон иргэддээ танилцуулах ажлыг хэрэгжүүлэхээр ярилцлаа. Сургалтаар хороодыг таван багт хувааж идэвхижүүлэх ажлыг хийсэн бөгөөд өглөө есөн цагаас оройны 17 цаг хүртэл үргэлжлэх юм байна.

Сургалтын хугацаанд

1. Хүрээлэн буй орчин дэд бүтэц

2. Нийгмийн ба хүний хөгжил

3. Эдийн засаг санхүү

4. Засаглал гэсэн чиглэлүүдээр лекц сонсож хичээллэх ажээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10649
0 эможи
keyboard_arrow_up