Хоёрдугаар ээлжийн цэрэг татлагын бэлтгэл ажил, гүйцэтгэл дээр эцэг, эхчүүд сэтгэл хангалуун байлаа

2014 оны 10 сарын 24

Нийслэлийн Хан-Уул дүүргийн цэргийн штабын Дэд хурандаа, тоо бүртгэлийн офицер С.Баярмагнайтай ажлын явцын талаар мэдээлэл авч ярилцлаа.

 

Хан-Уул дүүргийн Цэргийн штабын 2014 онд шинээр хийж, хэрэгжүүлж байгаа ямар ажил байна вэ?
Дүүргийн Цэргийн штаб 2014 онд хэд хэдэн шинэ, шинэлэг ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа. Үүний нэг бол цэргийн тоо бүртгэл дээр хийгдсэн ажил. Хүн ам ихтэй томоохон хороон дээр сүүлийн үед том хотхонууд олноор баригдах болсон. Иймд бид томоохон хотхонууд дээр амралтын өдрүүдээр өөрсдөө очиж бүртгэлээ хийсэн.
 Мөн өнгөрсөн  гуравдугаар сард цэргийн хууль тогтоомжийг сурталчилах үйл ажиллагаа зохион байгуулсан. Хороодоо бүсчилээд тухайн хорооны нутаг дэвсгэр дээр байгаа цэргийн ангитай нь холбоод бүсчилсэн хэлбэрээр хорооддоо хууль тогтоомжоо сурталчилах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ үнэхээр үр дүнтэй ажил болсон. Тухайлбал,  Нисэхийн хороодуудыг нийлүүлээд 303 дугаар ангитай нэг бүс, төвийн хороодыг 011 дүгээр ангитай нийлүүлээд нэг бүс болгож  иргэддээ хууль тогтоомжоо сурталчиллаа.  Цэргийн үйл ажиллагааг сурталчлах ажилд  дүүрэгт байрлах арван мянган оюутантай ХААИС-ын залуучуудад зэвсэгт хүчний жанжин штаб, Нийслэлийн цэргийн штабтай хамтран Зэвсэгт хүчний хууль тогтоомж, Зэвсэгт хүчний жанжин штабаа сурталчилсан арга хэмжээг зохион байгуулсан. Дараагийн хэрэгжүүлсэн ажил бол олон удаа энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон залуучууддаа лекц уншсан. Уг үйл ажиллагаанууд маань иргэддээ хүрсэн шинэлэг үйл ажиллагаа болж байна гэж харж байгаа.
ХУД-ийн цэрэг татлагын бэлтгэл ажил сайн байсан гэж иргэд ярьж байсан. Та энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
Энэ жилийн Цэргийн штабын хийж хэрэгжүүлсэн томоохон ажил нь өнгөрсөн тавдугаар сарын цэрэг татлагын байрыг 52 дугаар сургуульд байсныг иргэдтэй ойрхон байх үүднээс нүүлгэж,  Хан-Уул дүүргийн 34-р сургууль дээр байршуулж , цэрэг татлагын байрыг олон улсын шаардлага, орчин нөхцөлийг хангасан төдийгүй  бүх талбайг камержуулан, богино холбооны хэрэгслээр иж бүрэн тоноглож, иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай үзүүлэх зэрэг арга хэмжээг авч ажилласан нь онцлог байлаа. Энэ ажил дээр дүүргийн Засаг дарга их дэмжиж ажилласан. Мөн хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар бид иргэдэд үйлчлэх тусгай хоёр майхан барьж, том дэлгэц байршуулан тайз засаж, хоёр өдрийн турш бүх хэлтсүүдийнхээ үйл ажиллагааг иргэдэд сурталчилан таниуллаа. Цэрэг татлагын байрыг бүрэн камержуулсаар,  гадна талбайд том дэлгэц байршуулан дотор болж байгаа цэрэг татлагын үйл явцыг шууд эцэг эхчүүдэд харуулах боломжтой болсон юм. Эцэг эхчүүд хүүхэд минь дотор ороод алга болчихлоо гэх биш хүүхдээ  хаана явж байгааг гадна талбайд байрлах дэлгэцээс хараад л  мэдэх боломжтой болж, иргэд цэрэг татлагын явцыг ил тод харж, шууд мэдээлэл авах боломжийг бүрдүүлсэн нь иргэдийн талархалыг хүлээсэн.
ХУД-ийн Цэргийн штабаас цэргийн алба хаах төрлүүд дээр хэрхэн анхаарч ажилладаг вэ? Цэргийн алба хаах олон төрөл байдаг шүү дээ?
Цэргийн штабын сүүлийн үед хийж байгаа томоохон ажил бол саяхан дайчилгаатай команд штабын том хээрийн сургуулилт байсан. Тус ажлыг нийслэлийн зургаан дүүрэг, 119 дүгээр ангитай хамтарч зохион байгуулсан. Дүйцүүлэх албаны гүнзгийрүүлсэн шатны арав хоногийн сургалтыг 032 дугаар ангид ХУД, СБД, БЗД гэсэн гурван дүүрэг хамтран амжилттай зохион байгуулаад ирлээ. Мөн бид цэргийн албаа нэр төртэй хаагаад ирж буй байлдагч нартаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулдаг. Уг арга хэмжээний үеэр манай байгууллагатай хамтран ажилладаг бүх байгууллагууд ирж ажил олгох үйл ажиллагаа явагддаг. Түүнчлэн сургалтуудад байлдагч нарыг хамруулдаг. “Герман-Монгол”-ын хамтарсан сургалт үйлдвэрлэлийн сургалтууд гээд олон төрлийн сургалтууд байдаг. Цэргийн албаа хаагаад ирж буй залуусыг ажил олгогч нар ажилд авах  сонирхол их байдаг. Учир нь цэргийн алба хаагаад ирсэн залуус, хүний үг сонсож сурсан, ажилд  шаламгай, хурдан шуурхай зэрэг олон давуу талуудтай байдаг.  
Иргэдэд тодорхой мэдээлэл өгч, ярилцсанд баярлалаа Танд ажлын амжилт хүсье.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10626
0 эможи
keyboard_arrow_up