Нийслэлийн цэцэрлэгчид Японоос туршлага судаллаа

2014 оны 10 сарын 22

Нийслэлийн ногоон байгууламжийн зургаан цэцэрлэгч Японы Хоккайда мужийн Бибай дахь ойн судалгааны станц, Furano аялал жуулчлалын тосгон, Baratogawaүндэсний цэцэрлэг, Андогийн ногоон байгууламжийн талбай, Хоккайда цэцэрлэгт хүрээлэн, Такино үндэсний парк, Цүкисаму цэцэрлэгт хүрээлэн,Осака, Ямагучи цэцгийн компани, Маудо ойн парк, Ишияамагийн ногоон талбай, Саппора цэцэрлэгт хүрээлэн, Тоёокиракү паркадочиж ногоон байгууламжтай нь танилцан дадлага хийлээ. Олон улсын Жайка байгууллагаас зохион байгуулсан тус сургалтад хамрагдагсад дадлагын явцад сурч мэдсэн зүйлээ тайлагнасан юм. Тайлангийн үеэр дадлагажигч нар” Хоккайда муж эрс тэс уур амьсгалтайгаараа Монголтой төстэй. Шинээр тарьсанмоддоо цахилгаанжсан хашаа барьж, анхааруулах самбар хадаж хамгаалдаг. Хортон шавьжаас хөрс болон ургамлаа хамгаалах үүднээс  ихэвчлэн нэг наст цэцэг тарьдаг. Хөрс нь үржил шимтэй, ус хангалттай байгаа нөхцөлд л олон наст ургамлыг тарьдаг. Хоккайдад цас их ордог учраас хөрсний дээд хэсэгт ус тогтсон газарт мод тарихдаа, шороо овоолон модоо тариад чиг барьж боон унахаас хамгаалдаг. Хөрсөө үржил шимтэй байлгахад маш их анхаардаг юм байна. Сургалтын явцад модны гэмтэл түүнийг ургуулах, ойжуулалт, гадаад орны тарьц суулгацыг нутагшуулах, ногоон мөчрөөр мод тарих,хөрсний тэжээлт орчин болох лабораторийн нөхцөлд навчит модны шинэ булцуугаар мод үржүүлэх гэхмэт олон арга технологи сурсан. Модны суулгацыг тарих гар аргаар хийсэн шинэ төхөөрөмжтэй танилцсан бөгөөд эннхүү төхөөрөмжийг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн залуучуудтай хамтран хийхээр туршиж байна хэмээн ярьцгаалаа. Мөн модны навчны өнгө хувиралтыг тооцоолон нийслэлийн гудамжийг тохижуулах, цэцгийг шатлан тарих зэрэгнийслэлийн ногоон байгууламжид  хэрэгжүүлэх олоншинэ санааг хэрэгжүүлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10550
0 эможи
keyboard_arrow_up