Иргэдийн оролцоотой хийсэн газрын зураглалыг тогтмол баяжуулна

2014 оны 10 сарын 24

Нийслэлийн Засаг даргын Санхүү, Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Иргэдийн оролцоотой газрын зураглалыг тогтмол баяжуулж, ашиглах тухай” А/884 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар иргэдийн санал санаачилгыг тусган улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлтийг бодитой болгох зорилгоор нийслэлийн 9 дүүргийн 152 хороонд хийгдсэн “Иргэдийн оролцоотой газрын зураглал”-ыг шаардлагатай үзүүлэлтээр тогтмол нэмэгдүүлж, зураглалын үр дүнгээр хийгдсэн www.manaikhoroo.mn цахим хуудсыг тухай бүр баяжуулж , цаашид нийслэл, орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалтыг оновчтой, бодитой төлөвлөж, зарцуулахдаа тус зураглалыг ашиглан тухайн оны төсөвт тусгуулж, ажиллахыг Дүүргүүдийн Засаг дарга нарт, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын газарт үүрэг болголоо.
 
Харин “Иргэдийн оролцоотой газрын зураглал”-ын www.manaikhoroo.mn цахим хуудсыг 2014 оны 04 дүгээр улиралд багтаан системийн өргөтгөл, шинэчлэлт хийж, дүүргийн түвшинд хандалт хийх боломжтой болгох, цаашид цахим хуудасны аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагааг хангахад шаардагдах хөрөнгийг шийдвэрлүүлэхтэй холбоотой ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Мэдээллийн  технологийн газарт даалгалаа

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10549
0 эможи
keyboard_arrow_up