Хоёрдугаар амаржих газрын гадна шугам сүлжээний хөрөнгийг шийдвэрлэнэ

2014 оны 10 сарын 22
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжүүлэх инженерийн шугам сүлжээний засварын ажлыг зохион байгуулах тухай” А/885 дугаар захирамж гаргалаа. Уг захирамжийн дагуу  Нийслэлийн Хоёрдугаар амаржих газрын гадна инженерийн шугам сүлжээ, “Сэтгэмж” цогцолбор сургуулийн гадна дулааны шугам, 162 дугаар цэцэрлэгийн дотор цэвэр, бохир усны шугам, ариун цэврийн өрөөний засвар, Ургах наран хорооллын бохир усны шугам сүлжээ,  Жаргалант тосгоны инженерийн шугам сүлжээ, Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн барилгын гадна дулааны шугамын ажлыг хийж гүйцэтгэх бөгөөд эдгээр ажилд нийт  451 сая 151 мянган төгрөгийг төсөвлөжээ.
 
Уг хөрөнгийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2013-2014 онд санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн тендерийн хэмнэлт болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2013-2014 онд санхүүжихээр батлагдсан боловч хэрэгжүүлэх боломжгүй болсон төсөл, арга хэмжээний хөрөнгөнөөс гаргахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, нийслэлийн 2014 оны төсвийн тодотголд тусгуулан батлуулахыг Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст  үүрэг болголоо. Мөн захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж  ажиллахыг  Улаанбаатар  хотын Ерөнхий  менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  2014-2015 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ
АЖЛЫН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ИНЖЕНЕРИЙН
ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ЗАСВАРЫН АЖЛЫН
ЖАГСААЛТ
                                                                                                                                                                             /төгрөг/
 

Төсөл арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Төсөвт өртөг
1 2 дугаар амаржих газрын гадна инженерийн шугам сүлжээний ажлын нэмэлт хөрөнгө 194 021 024
2 “Сэтгэмж” цогцолбор сургуулийн гадна дулааны шугамын ажил /БГД/  
26 000 000
 
3 162 дугаар цэцэрлэгийн дотор цэвэр, бохир усны шугам, ариун цэврийн өрөөний засвар /БГД/ 35 157 636
4 Ургах наран хорооллын бохир усны шугам сүлжээний ажил /БЗД/ 29 400000
5 Жаргалант тосгоны инженерийн шугам сүлжээний ажил /СХД, 21 дүгээр хороо/ 115 730 000
6 Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн барилгын гадна дулааны шугамын ажил /СБД/ 50 842 364
   ДҮН 451 151 024
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10537
0 эможи
keyboard_arrow_up