324 айлын орон сууцны шавыг тавилаа
2014 оны 10 сарын 21
Өнөөдөр СХД-ийн 1, 2 , 20 дугаар хорооны газар нутагт төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Стандарт проперти” ХХК-ийн 15 оны 4-р улиралд ашиглалтад орох 324 айлын орон сууцны шавыг тавилаа.
“Стандарт проперти” ХХК нь батлагдсан ерөнхий төлөвлөгөөгөөр нийт 9 давхар 30 ширхэг орон сууцны барилга, 960 хүүхдийн сургууль, 540 хүүхдийн цэцэрлэг, 120 ортой эмнэлэг, лаборатори мөн худалдаа үйлчилгээний барилга зэрэг нийт 26,3 га газарт 2590 айлын орон сууцны цогцолбор хороолол барих юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
10510
0 эможи