Монгол Улс “Google Street View”-д орсон 61 дэх улс боллоо

2014 оны 10 сарын 21

“Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Google компанитай хамтран Улаанбаатар хотыг дэлхий нийтэд танилцуулж, аялал жуулчлалыг дэмжиж, эдийн засгийн өрсөлдөх чадварыг хөгжүүлэх зорилгоор Google Map, Google Street View, Google Culture Institute, Google Art project төслүүдийг хэрэгжүүлж байгаа юм. Google компанитай хоёр жил орчмын хугацаанд хамтран ажиллаж төслийн туршилтыг бүрэн хийжээ. Тиймээс маргааш буюу энэ сарын 22-нд Чингис хааны талбайд “Google street view” албан ёсны нээлтээ хийх юм байна. Ингэснээр дэлхийн аль ч цэгээс гар утас болон компьютер ашиглан хотын бүх гудамж талбай,  музей, ресторан, барилга байшин дотор аялах боломжтой болох аж.

Дэлхийн 60 орчим улсын 4000 орчим хотын 8 сая км замын дүрслэл өнөөдөр Google street view-д бүртгэгдээд байна. Street view- ийн тусламжтайгаар Вашингтон, Нью-Иорк, Лондон, Парис, Токио, Хонг-Конг, гэх мэт томоохон хотуудад аялал хийх боломж нээгдээд байгаа бол төв Азийн бүс нутагтаа Street view-д бүрэн хэмжээнд орж байгаа анхны хот нь Улаанбаатар болж байгаа юм байна.

Google street view- д Улаанбаатарын зураглалыг холбосноор дэлхийн хамгийн том мэдээллийн сүлжээ Google map болон search, youtube-ээр Улаанбаатарын мэдээллийг ойлгомжтой хэлбэрээр гадаад дотоодын тэрбум тэрбум хэрэглэгчдэд хүргэх боломж бүрдэх юм.  Ингэснээр манай улсын аялал жуулчлалын хөгжил,цаашлаад эдийн засагт ч чухал хувь нэмэр болох юм. Мөн хотын аюулгүй байдалд нөлөөлж, гэмт хэргийн нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Google –ийн бүс хариуцсан удирдлагатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.

Мөн Street View-ийн боломж бололцоог Монголын жишээн дээр үзүүлэн тайлбарлаж,  иргэдийн сонирхсон асуултанд Google-ийн төлөөлөгчид болон Нийслэлийн удирдлагууд шууд хариулна. Нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирсэн иргэд технологийн дэвшилттэй танилцан, Google компаний төлөөлөгчдөөс сонирхсон асуултдаа хариу авч, Google Street View зураг авах автомашин болон нээлтийн баннерийн өмнө зураг авхуулах боломжтой.. Нээлтийн ажилллагаа 2014 оны 10-р сарын 22 ны 14 - 16 цагт, Чингис Хааны талбайд болно.
 

“Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Google компанитай хамтран Улаанбаатар хотыг дэлхий нийтэд танилцуулж, аялал жуулчлалыг дэмжиж, эдийн засгийн өрсөлдөх чадварыг хөгжүүлэх зорилгоор Google Map, Google Street View, Google Culture Institute, Google Art project төслүүдийг хэрэгжүүлж байгаа юм. Google компанитай хоёр жил орчмын хугацаанд хамтран ажиллаж төслийн туршилтыг бүрэн хийжээ. Тиймээс маргааш буюу энэ сарын 22-нд Чингис хааны талбайд “Google street view” албан ёсны нээлтээ хийх юм байна. Ингэснээр дэлхийн аль ч цэгээс гар утас болон компьютер ашиглан хотын бүх гудамж талбай,  музей, ресторан, барилга байшин дотор аялах боломжтой болох аж.
 
Дэлхийн 60 орчим улсын 4000 орчим хотын 8 сая км замын дүрслэл өнөөдөр Google street view-д бүртгэгдээд байна. Street view- ийн тусламжтайгаар Вашингтон, Нью-Иорк, Лондон, Парис, Токио, Хонг-Конг, гэх мэт томоохон хотуудад аялал хийх боломж нээгдээд байгаа бол төв Азийн бүс нутагтаа Street view-д бүрэн хэмжээнд орж байгаа анхны хот нь Улаанбаатар болж байгаа юм байна.

Google street view- д Улаанбаатарын зураглалыг холбосноор дэлхийн хамгийн том мэдээллийн сүлжээ Google map болон search, youtube-ээр Улаанбаатарын мэдээллийг ойлгомжтой хэлбэрээр гадаад дотоодын тэрбум тэрбум хэрэглэгчдэд хүргэх боломж бүрдэх юм.  Ингэснээр манай улсын аялал жуулчлалын хөгжил,цаашлаад эдийн засагт ч чухал хувь нэмэр болох юм. Мөн хотын аюулгүй байдалд нөлөөлж, гэмт хэргийн нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Google –ийн бүс хариуцсан удирдлагатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.

Мөн Street View-ийн боломж бололцоог Монголын жишээн дээр үзүүлэн тайлбарлаж,  иргэдийн сонирхсон асуултанд Google-ийн төлөөлөгчид болон Нийслэлийн удирдлагууд шууд хариулна. Нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирсэн иргэд технологийн дэвшилттэй танилцан, Google компаний төлөөлөгчдөөс сонирхсон асуултдаа хариу авч, Google Street View зураг авах автомашин болон нээлтийн баннерийн өмнө зураг авхуулах боломжтой.. Нээлтийн ажилллагаа 2014 оны 10-р сарын 22 ны 14 - 16 цагт, Чингис Хааны талбайд болно гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

- See more at: http://technology.time.mn/content/50328.shtml#sthash.GxglzIKJ.dpuf

Казино-зочид буудлын цогцолбор Bellagio
Казино-зочид буудлын цогцолбор Bellagio
Казино-зочид буудлын цогцолбор Bellagio
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10480
0 эможи
keyboard_arrow_up