Э.Бат-Үүл мэдэгдэл хийнэ
2014 оны 10 сарын 20
Ардчилсан нам, МАХН-тай 2020 он хүртэлх хамтран ажиллах гэрээг өнгөрсөн амралтын өдрүүдэд байгуулсан. Уг гэрээнд АН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар гарын үсэг зурсан билээ. Ингэснээр хоёр нам 2016 оны сонгуульд хамтран оролцох магадлал өндөр болоод байгаа юм. Тэгвэл үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн АН-ын Нарийн бичгийн дарга П.Нүрзэд нар мэдэгдэл гаргах гэж байна. Тэд албан ёсны мэдэгдлээ өнөөдөр 14:00 цагт нийслэлийн ЗДТГ-ын А танхимд хийж, сэтгүүлчдийн асуултад хариулна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
10392
0 эможи