“Өвлийн Универсиад-Улаанбаатар хот" санамж бичигт гарын үсэг зурлаа

2014 оны 10 сарын 17

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Хотын захиргаа Монголын Оюутны спортын холбоотой хамтран “Өвлийн Универсиад наадам”-ыг 2033 онд Улаанбаатар хотод зохион байгуулах эрх авахын төлөө бэлтгэл ажил хангахаар харилцан төлөвлөгөө боловсруулан ажиллахаар болсон. Үүний хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Олон Улсын оюутны спортын холбооны Ерөнхийлөгч К.Галльен нар БНСУ-ын Гванжоу хотноо 2033 оны “Өвлийн Универсиад-Улаанбаатар хот" гэсэн харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.  Санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хот тус наадмыг 2033 онд зохион байгуулах эрх авахын төлөө  өрсөлдөх бэлтгэл ажлаа хангаж, өрсөлдөх юм. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Өвлийн Универсиад наадмыг  2033 онд Улаанбаатар хотод зохион байгуулна гэдэг бидний хувьд мөрөөдөл биш боллоо. Тооцоо, судалгаа, боломж, нөхцөлөө харвал энэ зорилтод бид хамтдаа хүрч чадна” гэдгийг онцоллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10332
0 эможи
keyboard_arrow_up