Гэрэл зурагчдын дунд уралдаан зарлалаа
2014 оны 10 сарын 17
Нийслэлийн 375 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд болон Зураг төслийн байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар Монголын Архитекторуудын Эвлэлтэй хамтран “Улаанбаатар хотын хөгжил, Бүтээн байгуулалт” гэрэл зургийн уралдааныг зохион байгуулж байна. Уралдаанд архитекторууд, мэргэжлийн гэрэл зурагчид, гэрэл зураг сонирхогчид оролцох боломжтой. Оролцогчдод дараахь шаардлагыг хангасан байна.
- Гэрэл зураг нь дижитал хэлбэрт байна. Гэхдээ заавал дижитал аппаратаар авсан байх албагүй бөгөөд хальс болон хэвлэсэн зураг сканнердсан байхыг зөвшөөрнө. Дижитал зураг нь 20 MB-аас ихгүй, JPEG юм уу JPG формат байх ба хэвтээ зураг бол хамгийн багдаа урт нь 3,000 пиксел, босоо зураг бол өндөр нь хамгийн багадаа 3,000 пиксел, нягтрал 200 DPI-аас их байна.
- Бүтээл нь тэмцээн эхлэх өдрөөс өмнө хэдийд ч авсан байж болох бөгөөд өмнө ямар нэг тэмцээн уралдаанд ашиглагдсан байж болох боловч сурталчилгааны чиглэлээр ашиглагдаж байгаагүй байна.
- Гэрэл зурагт аль ч төрлийн програм ашиглан засвар хийхийг зөвшөөрнө.
- Оролцогч бүр бүтээлдээ Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалтыг толилуулсан байна.
- Архитектурын гэрэл зургийн чиглэл түүний онцлог, зохиомжыг голчлон анхаарна.
- Гэрэл зургийн бүтээл нь тухайлсан обьектын зохиомжтой байж болох бөгөөд детальчилсан зохиомжтой зураг нь дангаар оролцох боломжгүй.
- Хэрвээ гэрэл зурагт хөшөө, баримал, уран зураг болон бусад төрлийн урлагийн бүтээлүүд орж байвал тухайн бүтээлийн зохиогчийн эрхийг зөрчөөгүй байна. Хэрвээ өөр урлагийн бүтээл орсон бол тайлбар хэсэгт тухайн зохиогчийн зөвшөөрлийг хавсаргасан байна.
- Жил, улиралаар харьцуулсан байж болно.
- Бүтээл нь тухайлсан обьектийг үзүүлсэн цомог (photoset) хэлбэртэй байж болох бөгөөд цомог зурагт интерьерийн, детальчилсан зургууд орж болно.
- Бүтээл нь тухайн оролцогчийн өөрийн авсан гэрэл зураг байх ёстой бөгөөд байгууллагын эрхийг зөрчөөгүй, тэдгээрийн эзэмшлийнх биш байна.
- Гэрэл зураг нь хэн нэгэн хүн, байгууллагын нэр хүндэд халдаагүй, хүчирхийлэл, садар самуун, өдөөн хатгалаг агуулаагүй байна.
- Гэрэл зургийн нэр, тайлбар бүрэн гүйцэд байх хэрэгтэй.
- Гэрэл зураг дээр өөрийн нэр болон бүх төрлийн тамга тавихыг хориглоно.
Оролцогчдын бүтээлийг 10 дугаар сарын 25-ны 23:00 цаг хүртэл хүлээн авч,
1-р байр: Өргөмжлөл, Цом, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос улсад зохиогдох Монголын архитектурыг сурталчилах үзэсгэлэнд МАЭ-ийн зардлаар оролцох эрх.
2-р байр: 500,000 төгрөг
3-р байр: 300,000 төгрөг
Тусгай байр: 5 гэрэл зураг 100,000 төгрөгөөр шагнана. Тэмцээнд орохын тулд оролцогч нь www.uma.org.mn хаягаар орж, уралдаан хэсгээс анкет татан авч, мэдүүлэгт байх овог нэр, гэрийн хаяг, утасны дугаар, мэйл хаяг, зургийн нэр, тайлбар гэх мэт шаардлагатай мэдээллүүдийг бөглөн, өөрийн гэрэл зургаа хавсарган uma.competition@gmail.com хаяг руу явуулах боломжтой.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
10292
0 эможи