Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа
2014 оны 10 сарын 17
Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд 2014-2015-оны хичээлийн шинэ жилд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Их, дээд сургууль, коллеж, ЕБС-дын оюутан сурагчидад хуваарь гарган яриа танулга хийж гүйцэтгэсэн байна. 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Монгол Солонгосын политехник коллежын 1,2 дугаар дамжааны 605 оюутануудад гэмт хэрэг, захиргааны зөрчилд холбогдох эрүүл мэнд эд хөрөнгөөрөө өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх иргэдийн амгалан тайван байдлыг хангахад цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах сургалтыг зохион байгуулж ажилласан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
10274
0 эможи