МЗХ ахмадуудаа үнэ төлбөргүй үзлэгт хамрууллаа

2014 оны 10 сарын 16

Ахмад буурлууд маань нас ахих тусам эрүүл мэндийн байдал доройтож, бие бялдар нь сулрах, яс сийрэгжих, суурь өвчин нь сэдрэх, хөдөлгөөний дутагдалд орох гэх мэт хүчин зүйлсээс шалтгаалж ямар нэгэн эмгэг, бэрхшээлтэй болдог. Иймд тэдэнд байнгын анхаарал халамж, тусламж дэмжлэг шаардагддаг билээ. Тэгвэл Монголын Залуучуудын Холбооноос МХЗЭ-ийн Төв Хороонд ажиллаж байсан үе үеийн ахмадуудаа хүлээн авч эрүүл мэндийн үзлэг оношилгоонд үнэ төлбөргүй хамрууллаа. Энэхүү эрүүл мэндийн үзлэгийн Улсын нэгдүгээр төв эмнэлэгтэй хамтран зохион байгуулсан бөгөөд ахмадууддаа эрүүл мэндийн цахим бүртгэлд бүртгүүлж,  эхо, зүрх судас, зүрхний цахилгаан бичлэг, мэдрэл, дотор, уушиг, сахар, даралт, чих хамар хоолойн  үзлэгт хамруулсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10242
0 эможи
keyboard_arrow_up