ХУД цэргийн албанаас халагдаж ирсэн дайчдаа хүлээн авлаа

2014 оны 10 сарын 16

2013 оны 2 дугаар ээлжээр цэргийн жинхэнэ албанд татагдсан хугацаа дуусган халагдаж ирсэн дайчдыг Хан-Уул дүүргийн Соёлын ордны өмнө татагдсан анги байгууллагаар нь жагсаан дүүргийн Цэрэг татлагын товчооны дарга Засаг даргын Тамгын газрын дарга Л.Үнэнбат хүлээн авлаа. Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үүргээ нэр төртэй биелүүлж өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орноо батлан хамгаалах ариун үүргээ биелүүлж, Ерөнхий зориулалтын болон Хилийн цэргийн анги байгууллагаас цэргийн жинхэнэ албаны хугацаа дуусган халагдан ирж байгаа дайчдыг хүлээн авах хүндэтгэлийн ажиллагаа нээснийг мэдэгдэн, эрхэм хүндэт дайчдыг өсөж төрсөн Хан-Уул дүүрэгтээ тавтай морилно уу хэмээн урьлаа. 2014 оны 10 дугаар сард хугацаа дуусган халагдсан дайчдыг хөдөлмөрт бэлтгэх “Шинэ эхлэл” сургалт болон байнгыг болон түр ажлын байраар хангах, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн ААН-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцуулсан юм. Халагдсан дайчдыг “Герман Монгол” МСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10227
0 эможи
keyboard_arrow_up