”Оргил” рашаан сувиллаас ноцтой зөрчил илрүүлжээ

2014 оны 10 сарын 16

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас "Оргил" рашаан сувиллын санхүүгийн тайланд шалгалт хийжээ. Шалгалтаар тус сувиллын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд хуульд зааснаас гадуур урамшуулал олгож байсныг нь тогтоосон байна. Мөн төсвийн мөнгийг гадаад албан томилолт болон сургалтын зардалд дур мэдэн зарцуулж, ямар нэгэн гэрээ хийлгүйгээр худалдан авалт хийж, ажил гүйцэтгүүлсэн зэрэг зөрчилтэй байсан нь шалгалтаар илэрчээ. Тиймээс холбогдох хууль тогтоомжийн дагуу "Оргил" рашаан сувиллын ТУЗ-ийн гишүүдээр 20.5 сая төгрөгийг нөхөн төлүүлэх шаардлагыг хүргүүлсэн байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10187
0 эможи
keyboard_arrow_up