Явган хүний зам, гарц дагуух бордюруудыг налуулж байна

2014 оны 10 сарын 15

Монголын Залуучуудын Холбооноос санаачилсан “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд явган хүний  зам, гарц дагуух налуулаагүй бордюруудыг улаан өнгөөр ялган будаж налуулах шаардлагатайг

МЗХ -оос холбогдох байгууллагад хүсэлт гаргасны дагуу Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн баруун салбарын хамт олон явган зам дагуух бордюруудыг налуулж байна. Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлд МЗХ-оос налуулах шаардлагатай бордюруудын тоо болон байрлалыг гаргаж өгсөн бөгөөд  энэ сарын 14-17 хооронд МУБИС-аас баруун дөрвөн зам хүртэлх  нийт 85 бордюрыг налуулах аж.

Ийнхүү Улаанбаатар хот дах налуулаагүй бордюрууд налж хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэд, унадаг дугуйтай зорчигчид, хүүхдийн тэрэгтэй эцэг эхчүүд, настан буурлууд маань явган замын хөдөлгөөнд чөлөөтэй нэвтрэх боломжтой болж  байна.  МЗХ-ны дэргэдэх Дугуйн  клубууд хамтран Улаанбаатар хот дах налуулаагүй бордюруудын тоо, байршлыг гаргаж өгснөөр энэхүү ажил цаашид ч  үргэлжлэх  юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10157
0 эможи
keyboard_arrow_up