Цэрэг татлагыг бэлтгэл ажил бүрэн хангагджээ
Нийслэлийн хэмжээнд 2014 оны II дугаар ээлжийн цэрэг татлагаөнөөдрөөс эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн цэрэг татлагын товчоо хуралдлаа. Хуралдаанд дүүргүүдийн цэрэг татлагын товчоодын ажиллах хуваарь, бэлтгэл ажил, цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн байдал, эрүүлжүүлэлт, цаашид авах арга хэмжээний тухай танилцууллаа.
Нийслэлийн хэмжээнд зарлан хуудсыг2014 оны 10 дугаар сарын 14-ны байдлаар цэргийн насны залуучуудын 93,1 хувьд нь тараасан байна.Цэрэг татлагын байруудыг камержуулан, иргэдэд цэрэг татлагын мэдээлэл болон явцын талаар LED дэлгэц ашиглан хүргэх бэлтгэл ажлыг хангаж, дүүргүүдийн цэрэг татлагын товчооэрүүл мэндийн үзлэг явуулах ажлын байрны бүдүүвч зураг гаргаж, эрүүл аюулгүй байдлыг бүрдүүлэн ажиллаж байна Мөн цэрэг татлагатай холбогдолтой 84өргөдөл хүлээн авчшийдвэрлэжээ. Энэ оны 2-р ээлжийнцэрэг татлагын бэлтгэл ажил 100 хувь хангагдсан гэдгийг Нийслэлийн Цэрэг татлагын товчооноос томилогдсон ажлын хэсэг илтгэлээ.
Нийслэлийн Цэрэг татлагын товчооны дарга Ё.ГэрэлчулуунЦэрэг татлагын ажлыг өндөр хэмжээнд зохион байгуулж, хоол хүнсийг сайтар хангах, Хуулийн дагуу цэрэг татлагыг цаг хугацаанд нь зохион байгуулах , Батлан хамгаалахын сайд, Хууль зүйн дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан иргэний цэргийн жинхэнэ албанд элсэх иргэдийгэрүүл мэндийн үзлэгт хамруулах, 2014 онд техникийн үзлэгт орж, дүүргийн цагдаагийн хэсгээс зөвшөөрөл авсан автомашинаар цэргүүдийг тээвэрлэх, Нийслэлийн Замын Цагдаагийн газартай хамтран 1 дүгээр эгнээгээр зорчуулах, 2014 оны 10 дугаар сарын 19-ны 13 цагт гэрээт цэргийг томилогдсон газар хүргэх, Цэрэг татлагатай холбоотой санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, Цэрэг татлагын байрны тохижилт, дулаан, камержуулалтыг бүрэн шийдэх талаарцэрэг татлагын ажлыг зохион байгуулах комиссын гишүүдэд үүрэгчиглэлөглөө.
Зарлан дуудах хуудсаа авсан иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хэрвээ оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байрандаа очно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.