Эрүүл мэндийн салбарын “Нээлттэй хаалганы өдөр”-т оролцлоо

2014 оны 10 сарын 14

Чингисийн талбайд зохион байгуулагдсан Эрүүл мэндийн салбарын “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээнд Хан-Уул дүүргийн ЭМТ-өөс 78, 14 ӨЭМТ-үүдээс 18, нийт 96 эмч, мэргэжилтэн, нийгмийн ажилтнууд оролцсон байна. ХУЭМТ нь 158 иргэнд эрт илрүүлгийн үзлэг хийж, биеийн жингийн индекс тодорхойлон зөвлөгөө өгч, заавал хэвшүүлэх 21 дадлын сурталчилгаа, 28 төрлийн зөвлөмжийг 314 иргэнд тарааж, сурталчилжээ. Мөн үндэсний хөтөлбөр, стратегиудын талаар сурталчилж, нөхөн үржихүйн эм, бэлгэвчийг 92 хүнд тарааж ажилласан байна.
Иргэдэд нээлттэй үйлчилгээ үзүүлж, бусад эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан ач холбогдолтой арга хэмжээ боллоо гэж дүгнэлээ. 2 өдрийн үйл ажиллагаанд ХУЭМТ-ийн дарга Т.Пүрэвчулуун байнгын хяналт тавьж, арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10115
0 эможи
keyboard_arrow_up