Улаанбаатарын цэргийн хүрээний ангиудын үлээвэр найрал хөгжмийн уралдаан ням гарагт болно

2014 оны 10 сарын 14

Нийслэлийн Засаг даргын “Уралдаан зохион байгуулах тухай” А/862 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн 375 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Цэргийн хүрээний анги,байгууллагын үлээвэр найрал хөгжмийн бие бүрэлдэхүүний  дунд үлээвэр найрал хөгжмийн уралдааныг зохион байгуулж байна. Уралдаан зохион байгуулах ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллаж байна. Уралдааны шалгаруулалт 10 дугаар сарын 19-ны өдөр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д 11.00 цагаас болно. Шилдэг хөгжмийн бүрэлдэхүүнд Нэгдүгээр байр-1 сая төгрөг, Хоёрдугаар байр-800.000 төгрөг, Гуравдугаар байр-600.000 төгрөг, Тусгай байр-400.000 төгрөгийн шагнал олгоно. Мөн шилдэг удирдаач, шилдэг гоцлол хөгжимчин шалгаруулж тус бүр 300.000 төгрөгөөр шагнах юм. Уралдаанд шалгарсан анги, байгууллагын  үлээвэр найрал хөгжмийн бие бүрэлдэхүүн нийслэлийн 375 жилийн ойн өдрөөр “Их эзэн Чингис хаан”-ы талбайд болох Парад шоунд оролцоно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10087
0 эможи
keyboard_arrow_up