Ерөнхийлөгч Засгийн газрыг шинээр зохион байгуулахдаа “давхар дээл” тайлах зарчим баримтлахыг Ерөнхий сайдад үүрэг болгов

2014 оны 10 сарын 02

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар Засгийн газрын бүтцийн асуудлаар хуулийн дагуу зөвшилцлөө. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Засгийн газрын тэргүүний зүгээс танхимынхаа бүтцэд оруулах өөрчлөлтийн санал болон, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй танилцаад байр сууриа илэрхийлж дараах албан бичгийг хүргүүлжээ.

Үүнд, Ерөнхийлөгчөөс өнгөрсөн хавар өргөн мэдүүлж УИХ-ын чуулганаар хэлэлцүүлсэн “Давхар дээл”-ийг тайлах зорилт бүхий Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг сануулж “Засгийн газраа шинээр зохион байгуулж эмхлэхдээ УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албан тушаалыг давхар хашихгүй байх зарчмыг хатуу баримталж ажиллахыг Ерөнхий сайдад үүрэг болгосон байна.

Өнгөрсөн хаврын чуулганаар хэлэлцсэн ч хэрэгжих хугацааны тухайд санал зөрөлдсөөр, эцэст нь унагасан “Давхар дээл”-ийн тухай хууль эдүгээ хууль тогтоогчдийн саналаар эцэслэн шийдэгдээгүй ч олон нийтэд хүлээлт үүсгэсэн, нийгэмд хэрэгцээгээ мэдрүүлсэн зөв санаачилга байсан нь бодит байдал дээр биеллээ олов бололтой.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9635
0 эможи
keyboard_arrow_up