Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МоАХ-ны партизануудыг хүлээн авч уулзлаа
2014 оны 10 сарын 01
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр МоАХ-ны партизануудыг хүлээн авч уулзжээ.Тэрбээр ЦЕГ-ын дарга асан Б.Билэгт, УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөр, Гаалийн газрын дарга Б.Хишигбат, нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр тэргүүтэй 50 партизантай уулзаж үдийн зоог барин, дурсгалын зураг татуулсан байна. Мөн гарын бэлэг гардуулжээ. Өнөөдөр Ахмадын баяр болж буйтай холбогдуулан Ерөнхийлөгч партизануудад баяр хүргэсэн байна. Ерөнхийлөгч энэ үеэр “өнөөдөр энд ямар нэгэн улс төр ярихгүй. Та нартайгаа уулзах гэсэн юм” гэдгээ илэрхийлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
9519
0 эможи